Одоогоос жилийн өмнө Гүрбазарын тогтолтыг үзэж суухад энэхүү бодол надад төрсөн юм. Монголчууд бид дуунд дуртай түүгээрээ ч бахархдаг ард түмэн. Магадгүй манай гариг дээрх хамгийн дуунд дуртай ард түмэн байж мэднэ. Наад захын жишээ нь угаасаа ядуурч ядаж байгаа бид байдаг мөнгөөрөө Жавхлангийн тоглолтыг үзээд гарахад бэлэн байдаг. Нөгөө талаас гудамжинд явж байгаа хүнээс -Хэдэн дуу мэдэх вэ? гэж асуувал хариу нь тэр хүний мэддэг англи үгнээс хол давах явдал зөндөө байх болов уу. Ингээд бодохоор бид дуунд дуртай ард түмэн.
Тэгээд яах гээв?! Дуунд дуртай л байгаа биз гэж хэлэх хүн мэдээж байгаа. Аливаа улс орныг урагш нь хөтөлж, хөгжлийнх нь хүрдийг эргүүлэгч гол хүчний нэг нь бодит (биет) баялгийг бүтээгчид гэж би боддог. Мэдээж оюуны бүтээл туурвигчдыг үгүйсгэх аргагүй. Түүнээс биш ард түмнийх нь тал "дуучин" (хип хопчингоосоо нийтийн дуучин хүртлээ) гэсэн сэтэртэй болоод үлдсэн нь дууг нь дагаж дуулаад, уйлаад суух нь Монгол улсын хувьд ч тэр, монгол хүний хөгжилд ч тэр хир их нэмэр болдог юм бол...
Заримдаа нэг юм төсөөлж бодоод инээд хүрдэг юм. -Удахгүй бид Энэтхэг кинон дээр гардаг шиг дуулаад л, бүжиглээд л, дууны үгээр бие биетэйгээ ярилцаад л...
Яагаад Монголд нийтийн дуу "хүчээ аваад", рок, попынхон нь "доош нь ороод" байгаагийн хариуг дээрх тоглолтоос олж харлаа. Нэр нь юу ч билээ нэг хөвгүүдийн хамтлаг дуулсан юм аа. Дуулах ч гэж дээ ам бариад буусан юм. Араас нь Баясгалан гарч ирээд дуулж байнаа. Ам бариагүй нь илт байна. Дараагийн дуугаа дуулах гэсэн чинь ая нь болохоо байгаад жинхэнэ "амьдаараа" дуулж байна. Сайхан ч дуулж байна билээ. Хариу нь энэ л байх шив дээ...
2009-03-29 01:16:10
No comments:
Post a Comment