Хүн бүрт дуртай үг гэж байдаг. Тэр нь ихэвчлэн амьдралдаа дагаж мөрдөх гэсэн зарчим байдаг. Надад ч бас дуртай, бодож санаж явдаг зарим нэг үг байдаг.
- Нэг бол байгаа шигээ харагд, Нэг бол харагдаж байгаа шигээ бай. /дотор, гадар 2 чинь адилхан байг гэсэн санаа. Миний хамгийн дуртай үг/
- Чадахгүй бол хүнд юм амлах хэрэггүй.
- Өгсөхөд урсаагүй хөлс, уруудахад нулимс болдог.
- Сонгох гэдэг бусдаас нь татгалзахыг хэлнэ.
- Хувийн нууцад зөвшөөрөлгүй халдах хэрэггүй. Чи алдах болно.
- Сүүнд түлэгдсэн хүн, таргийг үлээж уудаг.
- Хоолныхоо уурыг зарсан хүн, мөнгөний чимээг төлбөрт нь авдаг.
- Урд дугуй хаашаа, хойд дугуй тийшээ.
- Үхлээс чи айвал өдөр болгон үхнэ. Үхлээс чи айхгүй бол нэг л удаа үхнэ.
Нээрээ л хүн болгонд хэлэх дуртай үг гэж байдаг. Надад ч бас байдаг юмаа. Гэхдээ үг болгон л их сайхан утга учиртай байдаг болохоор Би нэгэн сайт дээрээс уншиж байсан зүйлээ энд бүрэн эхээр нь оруулая... Бусдыг аялдан дагалдагч салбадай болох хэрэггүй. Хүний ухаанаар явдаг цэцнээс өөрийн ухаанаар явдаг тэнэг илүү гэх үг бий. Ямар ч юманд, ямар ч үед өөрийн ухаантай ханд. Өөрөөрөө л бай. Энэ хорвоод чи дахин давтагдашгүй хувь хүн.
ReplyDeleteБуруу ч байсан зөв ч байсан бусдын араас бурантагтай тэмээ шиг хөтлөгдөж явах нь саруул ухаанаа хөсөр хаяж, сайхан биеэ зөнд нь орхисон хүний л хийдэг ажил, үйлддэг үйлдэл.
ЗА ямар ч байсан амжилт хүсэе ажилд нь.