Monday, November 22, 2010

Murphy-гийн Хууль - 2

Хөгжилтэй хирнээ үнэний хувьтай Мэрфигийн хуулийн хэдэн шинэ зүйлийг нэмж бичлээ. Хүсвэл та энэ бичлэгийн эхлэлийг hhttp://CAPHbIXYH.blogspot.com/2010/11/murphy.html линкээс олж уншаарай.
  • Уучлал гуйх нь, зөвшөөрөл авахаас хялбар байдаг.
  • Унтаж байгаа нялх хүүхэд, аав ээж нь яг унтах тэр агшинд сэрдэг.
  • Нэг зүйлийг засах зуур гараа тостой хутгачихсан байхад хамрын үзүүр загатнадаг.
  • Хүмүүс чамайг харах магадлал нь чиний орсон тэнэг байдалтай шууд хамааралтай.
  • Даргадаа дугуй хагарсны улмаас ажилдаа хожимдсоноо хэлсний чинь маргааш жинхэнээсээ дугуй чинь хагардаг.
  • Түгжрэлтэй замд эгнээгээ сольсны чинь дараа хуучин эгнээ илүү хурдан явж эхэлдэг.
  • Таньдаг хүнтэй таарчихгүй юмсан гэж бодож явахад эзтэй юм шиг тийм хүнтэй таардаг.
  • Аймаар загатнасан газар маажихад хамгийн хэцүү газар байдаг.
  • Кинотеатрт эгнээний дундуур суудалтай нөхдүүд бүгд байраа эзэлсний дараа орж ирдэг.
  • Аливаа шинэ санал хэдий үнэн ч гэлээ найдвартай байх албагүй байдаг шиг найдвартай мэт санагдсан санал заавал үнэн байх албагүй.
  • Утас дуугарахыг тэсэн ядан хүлээх зуур утас дуугардаггүй. Харин хүлээхээ болиод өөр юмаар оролдож эхэлмэгц утас хангинадаг.
  • Та шалгалтанд бүх хүчээ дайчлан бэлд. Тэртэй тэргүй асуултууд бэлдээгүй сэдвүүдээс чинь ирдэг.
  • Өчнөөн удаан хүлээсэн автобус яг таныг тамхиа асаамагц ирдэг.
  • Тамхины утаа дандаа тамхи татдаггүй хүнрүү зүглэдэг.
  • Идэж байгаа юмны амт нь гоё байвал эрүүл мэндэд хортой, харин муухай байвал эрүүл мэндэд ашигтай зүйл байдаг.
  • Ажил хэрэг буруугаар эргэчихээд байхад инээж байгаа хүн байвал тэр нь бурууг тохох өөр хүн олсон учраас тэр.
  • Та хир зэрэг яарна замын түгжрэл тэр чинээ их байдаг.
  • Аяллаар явахдаа авч явсан хувцас чинь очсон газрын цаг агаартай яг зөрдөг.
  • Нэг гартаа дүүрэн юм бариад хаалга нээх болоход түлхүүр дандаа сул гарны чинь эсрэг талын халаасанд байдаг.
  • Камер тамирчныг харуулах тэр агшинд тухайн тамирчин нулимж, нусаа нийж эсвэл хамраа ухаж байгаа харагддаг.
  • Зэрэг хийгдэж байгаа 4 download байлаа гэж бодоход хамгийн чухал нь хамгийн багаар, хамгийн хэрэгцээгүй нь хамгийн их хурдаар татаж байдаг.
  • Аливаа зүйл танд хэрэг болоогүй үедээ дандаа нүдний өмнө ил байдаг боловч хэрэг болох үед олдохоо байчихдаг.
  • Хэрвээ ойр хавьд чинь хөөрхөн охин байгаа бол түүний найз залуутай гэдэгт нь эргэлзэх хэрэггүй.
  • Гэрэл унтраасны дараа бүх бүсгүйчүүд сайхан харагддаг.
/үргэлжлэл бий/

2009-12-06 19:18:37

No comments:

Post a Comment