Заримдаа, балчир хүүхэд мэт цурхиран уйлж ээждээ очмоор
Заримдаа, огт танихгүй нэгэнд очиж хайр сэтгэлээ илчилмээр
Заримдаа, харанхуй өрөөнийхөө мухарт сууж гэрэл гэгээнээс зугтмаар
Заримдаа, замд таарсан нохой бүхэнлүү чулуу шидэж хүндээр хараамаар
Нэгэнт л заримдаа гэдэг сэдэв дэлгэсэн болохоор заримдаа хийдэг зүйлийнхээ тухай бичмээр санагдлаа. Заримдаа байдаг мөнгөө зайрмаганд үрээд хотын төв гудамжаар алхах дуртай би. Заримдаа хар усан борооноор орцныхоо үүдэнд зогсоод л нааш цааш гүйлдэх хүмүүсийг харах зугаатай. Заримдаа хажуугаар зөрөх охидыг цоо ширтэж ичээмээр \үнэндээ тэд биш би л түрүүлж харцаа буруулдаг\ санагдах, заримдаа хийх юм олдохгүй аргаа барахдаа арван жилийнхээ сургуульд очиж ангидаа жаахан суудаг юм. Заримдаа ахынхаа хийдэг цуйван, эмээтэйгээ хамт шинээр зохион хийж идэж байсан хоолыг их санадаг юм. Заримдаа сахилгагүйтэх хүсэл төрвөл утсаа шүүрч хэн нэгнийг өдөөд, заримдаа орчлонгийн бүхий л охидыг хайрлаж чадах юм шиг аашлах юм. :-)
No comments:
Post a Comment