Showing posts with label Оогийпедиа. Show all posts
Showing posts with label Оогийпедиа. Show all posts

Saturday, November 19, 2011

Social media



Сүүлийн үеийн судалгаанууд дэлхийд хамгийн их уншдаг Европчуудын ном уншихад зарцуулдаг дундаж хугацаа буурч байгааг тогтоожээ. Үүний гол шалтгааныг мэдээллийг асар хурдтайгаар авдаг болсон интернэтийн энэ цаг үетэй холбон тайлбарласан байдаг. Өөрөөр хэлбэл хүмүүс хэдэн цаг, өдрөөр ном уншихаас хэдхэн минут интернэтээр хэсүүчлэн хүссэн мэдээллээ олж авахыг илүүд үзэх болжээ. Хүссэн ч хүсээгүй ч энэ үйл явц улам эрчээ аван үргэлжлэх нь ойлгомжтой. Мэдээж интернэт номыг орлоно гэвэл “хол хэвтэнэ”. Гэвч шинэ үеийнхний мэдлэг, мэдээллийг олж авдаг талбар нь номын сангаас интернэт каферуу шилжиж байгааг зүгээр хараад сууж боломгүй.

Saturday, December 4, 2010

Анкет бэлдэхэд юуг анхаарах вэ?

Орчин үед аливаа үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж буй хэн бүхэн зах зээлээ судлах, хэрэглэгч, үйлчлүүлэгчдээ илүү ойр байх зорилгоор төрөл бүрийн арга хэрэглэх болсон. Тэдгээрээс хамгийн түгээмэл нь анкет /асуулга/-ын арга гэж би ойлгодог. Нөгөө талаас аливаа эрдэм судлалын ажил эрхлэгчид үр дүнг нь судалгааны ажилдаа ашиглах зорилгоор анкетын аргыг өргөн хэрэглэсээр байна.

Анкетын арга нь богино хугацаанд олон хүнд хүрэх боломжтой, харьцангуй хямд өртөгтэй байдгаараа онцлог. Мэдээж сул талууд бас бий. Үүнд хамгийн чухал нь судалгаанд оролцогчдын асуулгад чин сэтгэлээсээ хандсан эсэх нь баталгаагүй байдаг. Гэвч сайн бэлдсэн анкетаар энэхүү сул талыг хамгийн бага түвшинд байлгах боломжтой. Иймд эрдэм судлалын ажил хийж яваа эрхэм дүү нартаа анкетын талаарх хувийн туршлага, уншиж мэдсэн зүйлдээ тулгуурлан хэрэг болог ээ хэмээн хэдэн үг хэлхлээ.

Monday, November 22, 2010

Магистрын дипломын ажил бичих зөвлөмж



Нэг үеэ бодвол Монголын залуус боловсролдоо их анхаардаг болсоор удаж байна. Хүн бүр нэг ч гэсэн хэл сурах гэж оролддог, яаж ийж байгаад нэг бакалаврын боловсрол эзэмшихийг цаашилбал магистр хийхээр мэрийдэг болжээ. Үнэхээр ч Монголд бакалавр байтугай магистргүй бол "явахаа байчихсан" гэж улс амьтан ярих юм билээ. Хэрвээ ийм болчихсон бол нэг төрлийн "гажиг" үүсчээ л гэж би ойлгоно. Угтаа хүн бүр номын мөр хөөх албагүй, нийгэмд тийм хэрэгцээ ч байхгүй гэж би боддог.

Гэхдээ энэ удаад номын мөр хөөж яваа эрхэм дүү нар, үе тэнгийн залуустаа өөрийн багахан туршлага, үзсэн, уншсан зүйлээсээ хуваалцъя гэлээ.

Хэний мөнгийг, хэний төлөө? /үнэ & чанарын сонголт/

Дэвтрээ эргүүлж суутал "Эрх чөлөө ба Аюулгүй байдал" хичээл дээр тэмдэглэж байсан нэг хүснэгт нүдэнд өртлөө. Milton Friedman-ий "Free to choose" номондоо дурдсан энэ хүснэгт нь товчхондоо хэний мөнгийг, хэний төлөө зарцуулж байгаагаас хамаарч үнэ болон чанарын талаарх бидний сонголт хэрхэн өөрчлөгддөгийг их энгийнээр дүрсэлсэн нь миний сонирхлыг их татаж билээ.

CV хэрхэн бичих вэ


CV гэж юу болох талаар бид чамлахааргүй мэдлэгтэй болсон гэж бодож байна. Аливаа CV-г бичихэд юунд анхаарвал зохих талаар өөрийн туршлага болон интернэтээс олсон зарим эх сурвалжуудыг  орчуулан хуваалцахаар шийдлээ.

Murphy-гийн Хууль - 3

Хөгжилтэй, хорлонтой хирнээ үнэний хувьтай Мэрфигийн хуулиудын үргэлжлэлийг хүргэлээ. Өмнөх бичлэгүүд нь блогт байгаа шүү.
  1. Тэнэг хүнтэй бүү маргалд. Хүмүүс та хоёрыг ялгахгүй байж мэднэ.
  2. Хумсаа авсны дараахан хумс хэрэгтэй ажил гардаг.
  3. Шургуулга онгойлгоод халбага авах гэхэд гарт чинь эхлээд хутга, дараа нь сэрээ тааралдана. Эцэст нь халбаганы хэсгээс нэг юм авахад тэр нь халбаганд холилдсон сэрээ байдаг.
  4. Хоолны давсыг амсалгүй давс хийсэн бол шорвог болсон гэдэгт нь эргэлзэх хэрэггүй.
  5. Эмчийн зөвлөсний дагуу гам барих хэдэн өдрүүдэд урьд урьдаас илүү ууж идэх үйл явдлууд болдог.
  6. Хэн нэгнээс мөнгө зээлсэн бол зээлдүүлэгч хамгийн боломж муутай үед тань мөнгөө нэхдэг.

Murphy-гийн Хууль - 2

Хөгжилтэй хирнээ үнэний хувьтай Мэрфигийн хуулийн хэдэн шинэ зүйлийг нэмж бичлээ. Хүсвэл та энэ бичлэгийн эхлэлийг hhttp://CAPHbIXYH.blogspot.com/2010/11/murphy.html линкээс олж уншаарай.
  • Уучлал гуйх нь, зөвшөөрөл авахаас хялбар байдаг.
  • Унтаж байгаа нялх хүүхэд, аав ээж нь яг унтах тэр агшинд сэрдэг.
  • Нэг зүйлийг засах зуур гараа тостой хутгачихсан байхад хамрын үзүүр загатнадаг.
  • Хүмүүс чамайг харах магадлал нь чиний орсон тэнэг байдалтай шууд хамааралтай.
  • Даргадаа дугуй хагарсны улмаас ажилдаа хожимдсоноо хэлсний чинь маргааш жинхэнээсээ дугуй чинь хагардаг.

Шинэ хүнд нэр өгөхдөө анхаарах зүйлс

Хүний нэр гэдэг түүнтэй насан туршид нь хамт байж өөрийг нь төлөөлөхөөр барахгүй хийсэн юмтай, хэлэх зүйлтэй явсныг нь гэрчлэн өөрөөс нь хойш үлдэх нэг өв байдаг. Тийм ч болохоор бидний оюуны санд НЭР ХУГАРАХААР ЯС ХУГАР гэсэн зүйр үг байдаг биз. Энэ удаа та бүхэнд шинэ хүнд нэр өгөхдөө анхаарвал зохих хамгийн энгийн зүйлсийг зөвхөн өөрийнхөөрөө хүргэе гэж бодлоо.

Murphy-гийн Хууль

1917 онд төрсөн Эдвард Мэрфи, АНУ-ын агаарын цэргийн хүчинд пуужингийн туршилт хийж байсан инженерүүдийн нэг юм. Тэрбээр хийж байсан туршилтууд нь амжилтгүй болж байхыг үзээд "Anything that can go wrong will go wrong" буюу "Аливаа зүйл буруугаар эргэх магадлалтай л бол буруугаар эргэдэг" гэж хэлсэн нь Мэрфигийн хуулийн үндэс болжээ. Яваандаа хүмүүс өөрт тохиолдсон азгүй, буруугаар эргэсэн үйл явдлуудаас үндэслэн энэхүү хуулийг улам баяжуулсан байна. Мэрфигийн хуульд маш олон зарчим, заалтууд байдаг ч хамгийн сонирхолтойг нь энд хүргэх болно.


МЭРФИГИЙН ХУУЛЬ

  • Аливаа зүйл буруугаар эргэх магадлалтай л бол буруугаар эргэдэг.
  • Шийдэгдсэн асуудал бүр шинэ асуудлыг төрүүлж байдаг.
  • Газар унагасан цөцгийтэй талхны цөцгийтэй талаараа унах магадлал нь хивсний эдэлгээтэй эсрэг хамааралтай.
  • Хонгилын үзүүр дэх гэрэл өөдөөс чинь ирж буй галт тэрэгний гэрэл байж мэднэ.
  • Машин засаж байхад унагаасан багаж дандаа хүрэхэд хэцүү газарт унадаг.
  • Эвдэрсэн цахилгаан бараа засварын газар авчирмагц ажиллаж эхэлдэг.

Тэмүжин Жамуха 2 андууд байсан уу?

Би л лав үгүй гэж хэлнэ. Тэдний хооронд байсан өрсөлдөөн, үл ойлголцлоос болж ингэж хариулж байгаа юм биш шүү.

Би "Монголын Нууц Товчоо"-г унших дуртай. Хүүхэд байхаасаа л амтархан уншдаг байсан одоо ч хэвээрээ. "Чингис хааны язгуур дээд тэнгэрээс заяат төрсөн Бөртэ чоно" гэж ирээд бараг л цээжилчихсэн байлаа "худалч хүнд".

Харин саяхан уншиж байгаад нэг "сонин юмтай" таарлаа.