Showing posts with label Бидний араншин. Show all posts
Showing posts with label Бидний араншин. Show all posts

Tuesday, February 14, 2012

Орбитийн автобусанд


Намайг дуудаж сэрээсэн
Гэгээн өглөө сайн байна уу
Нарны гэрэлд наара на
Наара рара сайн байна уу /үг нь санаанд эс оров/.

Би, их хотын захын дүүрэгт амьдардаг мянга мянган иргэдийн адил, өдөр бүр амьдралынхаа нэгээхэн хэсгийг автобусанд өнгөрүүлдэг хүн билээ. Хүний амьдралын олон өнгө эрээлсэн автобуснаас бараг роман бичихээр материал гарч болох ч надад тйим санаа байсангүй ээ. Өөрийн ажиглалтаа хэдэн мөрөөр илэрхийлэх гэж эхлүүлсэн энэ бичлэг маань ийм урт болчихно гэж бодсонгүй. Тиймээс танд уйтгартай санагдсан даруйд уншихаа зогсоож, үнэт цагаа хэмнээрэй гэж зөвлөе.

Wednesday, January 4, 2012

Бид ямар харагдаж байна?

Дээхнэ Цэнддоогийн "Номд мөргөмүү" нэртэй нийтлэлийг уншиж байсан минь санаанд орлоо. Номд мөргөх буюу эрдэм номыг дээдэлж шүтэхтэй холбоотой энэ ойлголтыг манайхан шууд утгаар нь ойлгоод, номоо хадганд ороогоод л духандаа нэг хүргээд хоймортоо залчихдаг байдлыг ёгтолж бичсэн байдаг. Харин өнгөрсөн зун хөдөө гадаа явахдаа иймэрхүү жишээ олон байж болохыг анзаарлаа.

Wednesday, November 23, 2011

"Аюултай" баяр



Хэд хоногийн өмнө Энэтхэгээс ирсэн дотны найзын маань ярьсан зүйл надад энэ сэдвийг нээх сэдлийг төрүүлсэн юм.

Тэнд шашны бололтой нэг баяраар найман настайгаасаа наян настан хүртлээ хүн бүр динамит тэсэлж дэлбэлдэг  гэнэ. Багачууд нь бага хэмжээтэйг, томчууд нь том динамит тэслэдэг юм байх. Тэгээд л улс даяараа дайн гарав уу гэлтэй хэдэн шөнө пижигнэж "баярладаг" гэнэ. Зарим динамитанд байшингийн шил цонх доргиж хагарах ч энүүхэнд. Орой нь ТВ-ээр хаана, хэн, хэрхэн динамитандаа эд эрхтнээ гэмтээсэн талаарх мэдээ олон цагаар гардаг гэнэ.

Monday, November 22, 2010

Хүн ба Компьютер

Бүтэн нэг сар хаалттай байсан Банжиг өнөөдөр нээгджээ. Надаас өгсүүлээд хэдэн зуу, мянган хүн Банжигт блог эрхэлж, өөрийн цахим орчныг бүрдүүлдэг байсан нь лавтай. Тэр хүмүүс саяын нэг сар блогтоо орж чадахгүйдээ ямар их бухимдаж, хүнд байдалд орж байсныг ойлгоход хялбар. 


Хэдэн жилийн өмнө компьютергүй, интернэтгүй, блоггүй амьдарч болоод байсан бид өнөөдөр ямар байдалд хүрснээ бодох л хэрэгтэй болоод байна. Өдрөөс өдөрт бид урдаа байгаа компьютертэйгээ эд эс, сэтгэл зүрхээрээ холбогдсоор байна. Зүйрлүүлж хэлбэл:

Айл бүрт нэг архичин, нэг бөө, нэг сүлжээний бизнесчин...

Өнөөдөр news.mn дээр "Дуучин Ариунаа бөө болох гэнэ" гэсэн бичлэг нүдэнд өртлөө. Надтай адил олонхи монголчууд үүнийг уншаад нэг их гайхаагүй л болов уу. Харин доор нь бичээтэй байсан хүмүүсийн сэтгэгдэл дундаас хэн нэгний "Айл бүрт нэг архичин, нэг бөө, нэг сүлжээний бизнесчин байдаг боллоо доо" гэж бичсэн нь эхэндээ надад инээдтэй санагдсан ч аажмаар нүүрэн дэх инээмсэглэл маань -Нээрээ л гашуун үнэнийг хэлчихээ юу даа гэсэн бодол дунд замхарч энэхүү бичлэгээр бодлоо илэрхийлэхэд хүргэлээ.

Шинэ жил

Хүн төрөлхтний үүсэж хөгжсөн хугацаатай харьцуулахад хүний амьдрал гэдэг өчүүхэн богинохон хугацаа. Яг л хүний дундаж наслалтыг хүн төрөлхтний настай зүйрлэвэл бидний амьдрал нүд ирмэх төдий л зурвасхан үе байдаг. Зарим хүмүүс нэг л зуунд "ирээд буцдаг" байхад та бидний үед 2 зуун битгий хэл 2 мянганы зааг дээр амьдрах ховорхон хувь тохиосон. Сайхан мэдрэмж биш гэж үү.

Өнөөдөр өчигдрийн үргэлжлэл, маргаашийн эхлэл байдаг шиг үнэн хэрэгтээ 2009 оны 12 сарын 31, 2010 оны 1 сарын 1-ны хооронд ямар ч ялгаа байхгүй. Нар манддагаараа мандаж, сар түгдэгээрээ түгнэ. Шинэ он гарч байгаа ч шинэ юм их ховор.

Тэгвэл бид яагаад шинэ жил болохоор хөөрч баясдаг юм бэ?

Хардалт

Хайртай дуртай хүнээ хардаж харамлалгүй л яахав. Аа гэхдээ! /DZman шиг л/ утга учиртай хардана шүү. Түүнээс биш доорх зурган дээрх авгай шиг /эрчүүд ч мөн адил/ байж болохгүй шүү.

Түркийн нэг зүйр цэцэн үг байдаг. Gözden ırak olan, gönülden ırak olur. Орчуулбал "Нүднээс далд /хол/ байгаа хүн зүрх сэтгэлээс бас хол байдаг". Утгачилбал цаг хугацаа, орон зайгаар хүмүүс тусгаарлагдсан цагт ямар ч агуу хайр аажмаар бөхдөг гэсэн санаа. Нөгөө монголын залуу гэр бүлүүдийн салалтын гол шалтгааны нэг шүү дээ. Гэхдээ энэ удаад зөвхөн хардалтын тухай л ярилцах болно.

Өөдрөг үзэл ба "Зөрлөг"

Хоносон хоол амттай ч хүний биед сайнгүй гэсэн шүү. Хоносон хоолонд хүний биед хортой янз бүрийн бактери үржиж бий болдог байна. Гэхдээ би энэ удаа хоносон хоолны тухай биш оройн хоолныхоо үлдэгдлийг маргааш өглөө нь халааж иднэ гэсэн бодолтой орондоо ордог бидний "өөдрөг үзэл"-ийн тухай бодлоо хуваалцах болно.

Монгол охины ХХХ бичлэг



Интернет гэдэг хязгааргүй их мэдээллийн нэг дор төвлөрсөн газар. Харамсалтай нь монгол хэлнээс өөр ямар нэг хэл мэдэхгүй бол бид энэ их мэдээлэлд санаснаараа хүрч чаддаггүй. Яагаад гэдгийг нь ойлгох маш амархан. Google-д ороод ямар нэг юмны талаар мэдээлэл авах гэж хайлт хийвэл монгол хэлээр нэг их үр дүн олддоггүй. Харин өөр хэлээр бол уншиж барахааргүй үр дүн олддог.

Мухар сүсэг

Хар, шар, цагаан ямар ч арьстай бай, монгол, орос, хятад хаанахын ч бай хүмүүс бидэнд байдаг нийтлэг нэг зүйл бол мухар сүсэг билээ. Эртний хүүмүүс байгаль дэлхийн үзэгдлийн цаад мөн чанарыг мэддэггүй байснаас үүдэн тэдгээрийг ямар нэгэн далдын хүчтэй холбон ойлгодог байснаас мухар сүсэг үүссэн гэж үздэг. Энэ удаа мухар сүсгийн талаарх өөрийн бодлыг тантай хуваалцана. Ингэхэд бидэнд мухар сүсэг дээр үндэслэн хийдэг ямар үйлдлүүд байдаг юм бол...?

Солонгос кино

Сүүлийн хэдэн жилийн дотор бидний амьдралд нэвтэрсэн нэг "том" зүйл бол солонгос кино. Надад солонгос үндэстний эсрэг өс хонзон, элдэв муу санаа байхгүй ч бидний тархийг угааж, цагийг маань үрж, тэр бүү хэл амьдралын хэв маяг болох шахсан солонгос киноны тухай бодлоо хуваалцмаар санагдлаа.

Бидэнд юу дутагдаж байна вэ?!

Би монгол хүн. Тийм ч учраас бидэнд байдаг аминчхан үзлийн тухай хэдэн үг хэлмээр санагдлаа. Монголчууд бид босгоноос цаадахийг нь хүнийх гэж боддог хоцрогдсон бодолтой ард түмэн. Бид орцондоо хог, шүлсээ хамаагүй хаяж чаддаг мөртлөө гэртээ орохдоо түүн дээгүүр гишгэлж, тэр агаараар амьсгалж байна гэдгээ ухаардаггүй гайхалтай хүмүүс. 

"Намайг хатгаагүй могой мянга насалсан ч яахав" гэж үг байдаг. Яг биднийг оноод хэлчихсэн байгаа биз. Монголчууд бид гэрийнх нь хаалганы үүдэнд нэг нь нэгнийгээ алж байхад юу ч болоогүй юм шиг сууж чадах улс.

Танилтай хүн талын чинээ...

-Таних хүн байна уу?

-Баянголын шүүхэд таних хүн байна уу?

-Баянзүрхийн газрын албанд таних хүн байна уу?

-Замын цагдаад таних хүн байна уу?

-Боловсролын яаманд таних хүн байна уу?

-...-р сургуульд таних хүн байна уу?

-Гаальд таних хүн байна уу?

Рок, поп, хип хоп vs нийтийн дуу

Одоогоос жилийн өмнө Гүрбазарын тогтолтыг үзэж суухад энэхүү бодол надад төрсөн юм. Монголчууд бид дуунд дуртай түүгээрээ ч бахархдаг ард түмэн. Магадгүй манай гариг дээрх хамгийн дуунд дуртай ард түмэн байж мэднэ. Наад захын жишээ нь угаасаа ядуурч ядаж байгаа бид байдаг мөнгөөрөө Жавхлангийн тоглолтыг үзээд гарахад бэлэн байдаг. Нөгөө талаас гудамжинд явж байгаа хүнээс -Хэдэн дуу мэдэх вэ? гэж асуувал хариу нь тэр хүний мэддэг англи үгнээс хол давах явдал зөндөө байх болов уу. Ингээд бодохоор бид дуунд дуртай ард түмэн.