Monday, November 22, 2010

Солонгос кино

Сүүлийн хэдэн жилийн дотор бидний амьдралд нэвтэрсэн нэг "том" зүйл бол солонгос кино. Надад солонгос үндэстний эсрэг өс хонзон, элдэв муу санаа байхгүй ч бидний тархийг угааж, цагийг маань үрж, тэр бүү хэл амьдралын хэв маяг болох шахсан солонгос киноны тухай бодлоо хуваалцмаар санагдлаа.

Киноны үйл явдал нь бие биенээсээ хуулсан юм шиг адилхан. Эхлээд нэг хүүхэн, залуу бие биедээ дурлана. Харамсалтай нь "эзтэй юм шиг" тэдний нэг нь баян, нөгөө нь ядуу айлийн хүүхэд байж таарна. Эсвэл эцэг, эхүүд нь өстөн дайснууд, эсвэл нэг эцгийн юм уу эхийн хүүхдүүд... (орхисон юм байвал уншигч та нөхөөрэй). Тэгээд л үйл явдал өрнөнө дөө. Үнэндээ бол үйл явдал байхгүй бидний хэлдгээр "тулга тойроод л хэрэлдээд" байна.

Киноны төгсгөл нь бас хоорондоо гайхмаар адилхан. Гол дүрийн 2 маань яг "амар сайхандаа жаргах" гэж байтал нэг нь нас барна, цусны өвчин тусна, хараагүй болно, ой санамжаа алдана. Эсвэл баян, ядуугийн байр нь солигддог ч юм уу нэг тиймэрхүү...

 Ийм ядуухан зохиомжтой со кинонд бид юунд дурладаг юм бол?!

Миний бодлоор "хайр дурлалаас өөр асуудал гэх юмгүй" яг л кинон дээр гарч байгаа юм шиг тийм амьдрал бидний хувьд сайхан мөрөөдөл шиг санагддаг болохоор үзэх дуртай байдаг байх. Асуудалгүй амьдрал. Асуудал нь "дурлалын гурвалжин". Даанч бидний амьдрал дэндүү их асуудалтай.

Заримдаа суваг болгон дээр өдөр алгасалгүй гардаг энэ их со кинонууд зүгээр л бидний тархийг угаах гэсэн хэн нэгний явуулга юм уу гэж би харддаг. Улаанбаатарт хаа сайгүй таарах со хоолны газар, со стильтэй залуус бие биенээ уба гэж дуудах нь миний хардлагыг батлах шиг.

2009-03-29 03:25:51

No comments:

Post a Comment