Дурлалын бурхадаас яльгүй хайр дурлал хулгайлаад, сэм сэмхэн бие биенээ хараад их л таатай байсан санагдана. Бүх юм гайхалтай сайхан байгаагүй ч гэлээ тийм ч муу байгаагүй гэж би боддог. Инээдтэй хэрэг. Тэр надтай уулзахгүй юм гэнээ. Надад өгсөн юм байхгүй болохоор алдах юм байхгүй гэж би боддог. Үлгэр бүхэн амар сайхандаа жаргажээ гэж төгсдөг ч энэ үлгэр яаж төгсөхийг би мэдэхгүй л дээ. Уг нь киноны гол баатар үхэхэд ихэнх үзэгчдийн урам нь хугардаг байх.
Амьдрал минь амттайхан хоол байж гэмээнэ чи түүнд амт нэмэх чимх давс байж дээ. Урьд урьдаас илүү амьдралд хайртай болчих юм. Тэр охин ухаалаг, царайлаг төрсөн шигээ хатуухан самар юм даа. Гэхдээ би хүний зажлаад хаясан бохийг авч зажлахгүй ээ.
Би тамхи байж шатан шатсаар үнс болон диваажинд одоход, чи шүдэнзний шаталгүй үлдсэн үзүүр байж хэн нэгний амийг авч одлоо. Нэгэнтээ Дашбалбар агсан "Чамд дурласан хөвгүүнийг чанга хатуу үгээр битгий гомдоо, чамаас сайханд нь дурлаж болох шүү дээ" гэсэн байдаг.
Дурлал гэдэг мөсөн чихэр. Долоогоод л, долоогоод л... Нэг харахад иш нь л үлдсэн байдаг.
2002.03.05 \Энэ үед хэн нэгэн охинд л хаягдсан байсан юм шиг байна даа. Инээдтэй юм.\
2009-10-10 02:39:57
hehe bas l aihtar heljee.Ooroo yag zajlaad hayh-g ni harsan yumu te????
ReplyDelete