Monday, November 22, 2010

Мухар сүсэг

Хар, шар, цагаан ямар ч арьстай бай, монгол, орос, хятад хаанахын ч бай хүмүүс бидэнд байдаг нийтлэг нэг зүйл бол мухар сүсэг билээ. Эртний хүүмүүс байгаль дэлхийн үзэгдлийн цаад мөн чанарыг мэддэггүй байснаас үүдэн тэдгээрийг ямар нэгэн далдын хүчтэй холбон ойлгодог байснаас мухар сүсэг үүссэн гэж үздэг. Энэ удаа мухар сүсгийн талаарх өөрийн бодлыг тантай хуваалцана. Ингэхэд бидэнд мухар сүсэг дээр үндэслэн хийдэг ямар үйлдлүүд байдаг юм бол...?

- Газар унагаасан юмаа авахаасаа өмнө дээр нь гишгэх

- Үхсэн мал, амьтны хажуугаар өнгөрөхдөө \ялангуяа муур\ - Түй гэж нулимаад, би чамайг алаагүй, алсан хүнээ хараагаарай гэж хэлэх :-)

- Орой болсон хойно хумсаа авахгүй байх

- Шөнө оройн цагаар \ялангуяа хөдөө хээр газар\ хүнийг нэрээр нь дуудахгүй байх

- Орондоо уйлахгүй, дуулахгүй байх

- Элдэв муу юмнаас өөрийгөө хамгаалах гэж үсээ зангидах

- Амны билэггүй юм яривал юм \ихэвчлэн мод\ тогших

- Улаан \эсвэл цагаан ч билүү\ чулуугаар тогловол ээж нь үхнэ гэх

- 13-ийн тоог цээрлэх /Монголчуудын хувьд 7-гийн тоо/

- Толь хагарахыг муу, аяга хагарахыг сайны ёр гэх

- Хуримтай таарвал аз жаргалыг нь авчихдаг гэх

- Сүүлийн үед - Энэ мессежийг тэдэн хүнд явуул, тэр зоосыг ингэ тэг гэсэн юм их моод болсон.
Мэдээж энэ жагсаалтыг маш урт үргэлжлүүлж болох нь миний зорилго энэ биш л дээ. Хэлэх гэсэн гол санаа маань ЗАРИМ МУХАР СҮСЭГ МУУ, ЗАРИМ НЬ САЙН ҮР ДАГАВАРТАЙ БАЙДАГ. Өөрөөр хэлбэл зарим мухар сүсэг /хэдий мухар ч/ авууштай санаа агуулж байдаг. Жишээ нь: Орондоо орчоод дуулаад, уйлаад суух нь мэдээж хүсэх зүйл биш. Бас түлхүүрийг шидэж өгвөл алга болно гэдэг. Үнэндээ алга болохгүй ч гэсэн нэгнийхээ нүд амыг оновол яана. Гэтэл зарим мухар сүсэг шал утгагүй /улам дордуулсан/ агуулгатай байдаг. Үүний жишээг та бүхэн өөрсдөө бодоод сэтгэгдэлдээ дурдаарай.

2009-04-09 06:45:38

No comments:

Post a Comment