Monday, November 22, 2010

Урьд шөнийн бодол /2/

... Унтахаасаа өмнө "The good, the bad, and the ugly"-г үзлээ. Хүүхэд байхдаа амтархан үздэг байсан энэ киног дахин үзэхдээ урьд нь огт анзаарч байгаагүй олон зүйлийг "нээж" харлаа. Ялангуяа Ennio Morricone-ий хийсэн киноны soundtrack-ууд.. Тэр дундаа "La Storia De Un Soldato (The Story Of A Soldier)" нь зүгээр л гайхамшиг! /Сонирхсон хүн нь google-дээд олж сонсоно биз/...

... Биз-ийн нэг танил маань намайг танихаа больчих юм. Уг нь тэр бид 2 цагтаа найзууд л явсан юм гээд дуу байдаг даа. Харин одоо мэндийг нь мэдэх гэсэн оролдлого минь хаданд хашгирснаас өөрцгүй болжээ. /Түүнд би ямар нэг буруу зүйл хийсийм болов уу/ гэж бодоод хариуг нь олсонгүй... Гэхдээ зүгээр ээ... Амьдрал үргэлжилж байна...

... Залуу насны цог золбоо, эрч хүч гэдэг сайхан зүйл. Амьдралаас авъя гэснээ авч учрая гэсэнтэйгээ учирч явахад буруу нь юу гэж?! Миний эргэн тойронд хүнтэй суух нь битгий хэл, найз залуутай ч болж үзэлгүй нас нь аажмаар ахиж яваа бүсгүйчүүд зөндөө л байдаг. Бүгд л таарч тохирох хүн олдохгүй байна гэх. Харин би асуудлыг тэдний бодол санаанаас олж хардаг...

... Магадгүй, тэд үзсэн кино, уншсан номныхоо баатар эсвэл багадаа татагдаж явсан хөвгүүн шигээ залууг, товчхондоо 10 хуруу тэгш хүн хайсаар хамаг цагаа бардаг. Мэдээж тйим хүн өдрийн одноос ч ховор. Тэгээд л урам нь хугарч шинийг хайна. Угтаа 10 хурууных нь ядаж тал нь "тэгш" хүн олоод үлдсэн "өө, сэв"-ийг нь боломжоороо "дараад" л өөд нь татаад авах нь боломжит байдалд нийцэх...

... Нөгөө талаас ганцаараа байсан хүн өөрөө ч анзааралгүй аажмаар зожгирдог. Тэр цагт шинэ харилцааг эхлүүлэхэд их түвэгтэй болдог. Учир нь тэд, - Энэ харилцаа эцэстээ хаана хүрэх бол? гэх мэт бодлоор өөрийгөө айлгаж, харилцаа эхлээ ч үгүй байхад түүнийг хэдий нь бодолдоо дуусгаж орхидог. Харин би тэдэнд, - Киноны төгсгөлийг бодож агшнаа баллах хэрэггүй ээ. Өөрт нь чинь "нойрны" санагдах хүртэл юу ч бодолгүй киногоо үзэх хэрэгтэй л гэж зөвлөдөг... Товчхондоо залуу насныхаа дуу хоолойг хааяа нэг сонсох хэрэгтэй ... Ингэхэд намайг орхиж явсан нь миний орхиж явснаас хавьгүй олон юм байна...

... Хэрвээ надад эрх мэдэл нь байсансан бол Улаанбаатарын замын бөглөөг мөн ч амархан шийдмээр байна даа. Хэдэн уулзвар, замын урсгал чиглэлийг өөрчлөхөд л шийдэгдэх эд. Харин бид гэрлүүгээ 3 км зам туулж 1 цагт хүрэх үү эсвэл 6 км зам туулж 20 минутанд хүрэх үү гэсэн сонголтыг л зөв хийх нь чухал...

No comments:

Post a Comment