МУГЖ Жаргалсайханы "Анд минь чи хаалгыг минь тогшооч" гэж дуунд "Өдөр өдрөөр алслан холдох гэнэн багын өдрөө дурсана" гэж гардаг шиг биднээс улам бүр холдож байгаа хүүхэд насныхаа тухай дурсмаар санагдлаа. Энд би өөрийнхөө хүүхэд насаар таны дурсамжуудыг сэргээхийг зорьлоо.
Би 82 оны хүүхэд. Эргээд харахад хүүхэд нас минь дурсах зүйлтэй, ярих юмтай өнгөрчээ. Хэдийгээр би залуу хүн ч дүү нартаа "миний үед" ийм байсан гэж ярьж болохоор болжээ.
Улаанхуарангийн эцэст 82-р цэцэрлэгт би хүмүүжсэн. Харин автобусны буудлын арын хашаанд сургуулийн өмнөх нас минь өнгөрчээ. G хорооллын хүүхэд болохоор гадаа их тоглодог байлаа. Эрэгтэй хүүхэд болгон шиг би ах нартайгаа тоглох дуртай. Зун нь хөл бөмбөг, цас орохоор хоккей тоглодог байлаа хашааныхаа гадна. Бас урт нарын хар хаймрыг (бид бомбоо гэж нэрлэдэг байсан санагдана) 10-20 см урттай тасдаад түүнээ бие биенлүүгээ шидэн байлдаж тоглодог байлаа. Их зугаатай.
Цэцэрлэгт Жижгээ (жинхэнэ нэрийг нь би хэзээ ч мэдэж байгаагүй байх аа) гэж жижигхэн (үнэндээ бүгд л жижиг байсан) найзтай байлаа. Тэр бид 2 нэг нэг машин уначихаад л зугаалгаар явж байна гэж тоглодогсон. Бас багш хүүхдүүдийг унтуулчихаад гарсны дараа ангиараа дэрээр байлддаг байсан.
Нээрээ хэдхэн жилийн өмнө эгчийнхээ хүүхдийг авах гэж цэцэрлэгт очихдоо нэг юм хараад их "цочирдсон". Тэр нь хүүхдүүдийн модон ор. Хүүхэд байхдаа нуруундаа үүрээд дааж ядан зөөдөг байсан тэр "том" орнууд тэгэхэд ямар өхөөрдмөөр жижигхэн харагдсан гээч.
ОН ЖИЛҮҮД ХАРВАСАН СУМ ШИГ ХУРДАН...
Би "эмээгийн хүүхэд" болохоор боломж олдмогц л хөдөө эмээ дээрээ очдог байлаа. Тиймээс хүүхэд насны минь олон дурсамж хөдөө нутагтай холбоотой. Хамгийн их тоглодог байсан тоглоом нь "Дүүгий Даагий". Орой болохоор л хавийн охид хөвгүүд цуглаад дүүгий даагийддаг байлаа. Охидтой хамт тоглодог байснаас тэр үү дүүгий даагийд бид их дуртай.
Бас "Гахай" гэж тоглоом тоглодог байлаа. Мэддэг нь мэдэх байх. Хуванцар тайрдаснуудаар янз бүрийн дүрс өрөөд түүнийгээ холоос саваа шидэж дөрвөлжин зурааснаас гаргадаг тоглоом. Үнэхээр гоё тоглоом.
Монголд "хужаа" компьютер ид хүчээ авч байсан цаг. Танк, Контра, Супер Марио хамгийн сонгомол нь байлаа. Айлууд хүүхдүүдийг мөнгөөр тоглуулдаг байсан. Надад тэр болгон мөнгө байдаггүй ч сайн "тоглогч" болохоор хүүхдүүд намайг дааж хамт тоглох дуртай байсан шүү хэхэ.
Бидний бас нэг дуртай тоглоом "бөглөө". Хурууны үзүүрээс шуугаа дүүртэл бөглөө өрчихөөд нэгийг ч унагалгүй шүүрэх амаргүй шүү. Хамгийн миа бөглөө "Цэргийн ногоон". Бас "Бичигт" гэж бөглөө байсан. 1 бичигт 15 ширхэг цэргийн ногоонтой тэнцдэг байсан санагдана. Бусдынх нь нэрийг санадаггүй ээ. Гоё зурагтай бөглөө олох хэцүү. Гоё бөглөө олохын тулд "Оросын хог"-руу (Тэнд оросууд их амьдардаг байсан. Яагаад юм мэдэхгүй орос монголын хогыг тусд нь хаядаг байсан юм) явдаг байлаа. Бөглөөгөө нүднэ гэдэг бас бөөн урлаг. Гоё бөглөөгөө муухай нүдчихвэл бараг уйлах шахна.
ХҮҮХЭД БАЙХ САЙХАН БАЙЖЭЭ...
Намайг 1-р ангид ордог жил манайх "байрны айл" болж би төмөр замаар овоглодог боллоо. 1-р ангидаа 51-т долоо хоног суусныг эс тооцвол би 100% 73-ын бүтээгдэхүүн. Бүх л төмөр замын хүүхдүүдийн адил миний хүүхэд насны багагүй дурсамж "Удирдахын саад" (УБТЗ-ын Хэрэг Эрхлэх Газрын цэцэрлэг)-тай холбоотой. Манай сургуулийн хажууд байдгийг ч хэлэх үү хичээлээ тараад л удирдахын сааданд ирдэг байлаа. Байнга ангиараа цуглана. Зун нь усаар, өвөл нь цасаар байлдана. Ахлах ангид ороод охидтой болздог, тэр бүү хэл архи ууж үзсэн анхны газар нь энэ л цэцэрлэг байсан.
Бидний гэр бие биетэйгээ их ойрхон. Зөвхөн манай орцонд гэхэд л манай ангийн 5 хүүхдийн гэр байдаг байлаа. Тэгэхээр орцондоо "тэвэг" тоглодог юм байгаа биз дээ. Ингэхэд одоо хүүхдүүд тэвэг тоглохоо больсон бололтой.
Байрныхаа гадаа сагс, хөл бөмбөг тоглож усаар байлдана. Харин одоо сагсны талбай дээр нь дэлгүүр, хөл бөмбөгийн талбай дээр нь орон сууц баригдаж, усаар байлддаг цэцэрлэг маань бензин колонк болжээ. Бага насны минь дурсамж шингэсэн бүхэн нэг нэгээрээ үгүй болж байгааг харах гунигтай.Яг л тэр шилжилтийн хүнд үед манайх шиг олон айлууд хоосон хонож байсан. Хар үүрээр "карт"-ны 2 ширхэг талхаа авах гэж би гэрээсээ гардаг байсан. Аз байвал талхаа олж авна. Тэр үед манайх талхыг нимгэн зүсэхийн оронд хүнийхээ тоогоор тэнцүү хуваагаад түүгээрээ бүтэн өдрийн ард гардаг байсан. Талхтайгаа холих хольц гэж байгаагүй ч тэр талхнууд үнэхээр гоё амттай. "Одооны хүүхдүүд" дэлгүүрийн лангуу дандаа л ийм элбэг дэлбэг байсан гэж боддог байх. Байх байхгүйн зовлонг мэдэрч өссөн хүүхэд байх миний хувьд давуу тал байсан.
Байрандаа тоглодог байсан нэг "том" тоглоом бол "мөнгөдөх". Монгол Японы далбаатай хуурай сүүний савыг хүн болгон санах байх. Би тэр саваар дүүрэн мөнгө хураасан байсныг нэг зун эмээ дээрээ амраад ирсэн чинь гэрийнхэн маань мөнгөгүй болоод үрчихсэн байж билээ. Сүүлд сонсохнээ 40 гаруй төгрөг (тухайн үедээ хөөрхөн мөнгө байсан байх) байсан гэсэн.
Энэ бүхэн бас энд дурсагдаагүй олон зүйлс миний хүүхэд насны дурсамж, хүүхэд насны тоглоом билээ. Эргээд харахад бидний үе "одоогийн хүүхдүүд"-ийн үеээс илүү хүмүүжилтэй, даруулгатай, цайлган бас дурсах юм ихтэй байсан юм болов уу гэж би боддог. 98 оны хавар бид 10-р ангиа төгсөж хүүхэд насаа үдсэн. Гэхдээ бидний зүрх сэтгэл дотор цаг үргэлж нэг хүүхэд байсаар байдаг.
ХҮҮХЭД НАС МИНЬ БАЯРТАЙ...

2009-11-04 23:05:53
No comments:
Post a Comment