Monday, November 22, 2010

Танилтай хүн талын чинээ...

-Таних хүн байна уу?

-Баянголын шүүхэд таних хүн байна уу?

-Баянзүрхийн газрын албанд таних хүн байна уу?

-Замын цагдаад таних хүн байна уу?

-Боловсролын яаманд таних хүн байна уу?

-...-р сургуульд таних хүн байна уу?

-Гаальд таних хүн байна уу?

-Ёооё! Таньдаг хүн байвал баллахнээ айн! Танилтай хүн талын чинээ гэж яасан мундаг үг вэ. Яг манай нийгмийг оноод хэлчихсэн юм шиг. Өнөөдөр Монголд танилгүй бол бүтэх ажил гэж үгүй болсон болотой. Хүүхдээ цэцэрлэгт өгөхөд, хүний мууг үзэхэд, хүүгээ гадаадад сургахад, ажилд ороход, эмнэлэгт хэвтэхэд, эрүүлжлүүлэхээс гарахад, визэнд ороход, билет авахад, тэтгэвэр авахад, татвараас зугтахад... -Хэн хэрэгтэйв? Мэдээж "танил" л хэрэгтэй. Танилгүй бол юу ч бүтэхээ байчихсан хэцүү цагт бидний үе амьдарч байна. Энэ байдал бидний сэтгэхүйд их хүчтэй нөлөөлснөөс заримдаа "танилгүйгээр шийдчих" юманд хүртэл танил хайдаг зуршилтай болжээ.

Танилууд таны асуудлыг шийдэх үү? -Мэдээж хэрэг! Яагаад гэвэл "танилын нүүр халуун" шүү дээ. Дээрээс нь "Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ" гэж ардын минь сайхан үг дэмжээд өгнө. Дээрх 3 үгийг холбоод уншихаар манайд байгаа авилга, хүнд суртал, гар харах явдал нүдэнд харагдах шиг болох юм. 

Ингэхэд сарны хүнийг таньдаг хүн байна уу?

 2009-03-29 01:59:47

1 comment:

  1. Ий, үнэн үнэн. Ер нь бол хэцүү шдээ, заримдаа өөртөө ч гомдох шиг болох юм, аливаа зүйлийг зүй ёсоор нь хийх болоход намайг бүр тэнэг юм шиг энэ нийгэм харах болждээ. Би лав таныг танихгүй.

    ReplyDelete