Хамгийн сүүлд ямар кино үзээд уйлж байснаа мартсаныг бодвол их удсан бололтой. Санаанд "Титаник"-т Кэйт Уинслит завьнаас хөлөг онгоцруу үсрээд, Каприо тэр 2-ын галзуу юм шиг бие биерүүгээ гүйж, тэврэлдэж, үнсэлддэг хэсэгт сэтгэл хөдөлж байсан минь л байна. -Ямар агуу хайр вээ л гэж бодож байлаа. Мэдээж үүнээс хойш бишгүй олон кино сэтгэлийн минь утсыг хөшиж байсан нь тодорхой.Харин өнөөдөр Aftershock-ийг үзээд цурхиртал уйлснаа элдэв чамин үггүйгээр хуваалцъя гэж бодлоо. Хажууд намайг ичээх хүн байгаагүй болохоор харин ч нэг санаа амар уйллаа.





