Бидний амьдрал тэр чигээрээ сонголт байдаг. Алхам бүртээ хийдэг энэ их сонголтон дунд бид цөөнгүй алдаа гаргадаг. Магадгүй бидний санаснаас хавьгүй их ч байж мэднэ.
С1 үү эсвэл MNTV юу
Автобус уу, микро юу Эсвэл бүр алхаад явах уу
Ямар хүнтэй суух вэ
Skytel уу GMobile уу
Оройн хоолонд бууз уу эсвэл бантан уу
МУИС уу Цагдаагийн Академи уу
Улаан уу цагаан уу
Манчестэр үү Ливерпул уу
Одоо юу маргааш уу эсвэл хэзээ ч үгүй юм уу
Энэ жагсаалтыг хэдэн өдрөөр уншаад ч барахааргүй урт болгож болно.
Товчхондоо энэ их сонголтон дунд бидний толгой эргэж гүйцдэг нь ойлгомжтой. Ингэхэд миний сонголтууд хир оновчтой байсан/байгаа бол...?
Миний сонголт: Никитон, Blend A-med, Adidas, Цэнддоо, Skytel, Жалам Хар, Шницель, Reach, Коби Брайнт, Mavi, Discovery, Samsonite, Al Pachino, Land Cruiser, 2pac, Cappy, Ардчилал, Orbit, Pull & Bear, Brauhaus, Украйнсая Кухня, Айраг, Баабар, Clear, Хөх, махлаг эмэгтэй, уран зөгнөл, Гэгээн Монгол, www.isohunt.com, AVEA, Best Photo, 2ХҮҮ, Fanta, Johny Depp, Beşiktaş, Hugo Boss, Lays, жигнэсэн гурилтай шөл, Acer, fm 107.0,ОМО, Гоё цай, Gillette, Frestech, Pop Mania...
Хараад байхнээ эд нар дандаа энгийн жижиг гэж хэлж болмоор сонголтууд юм. Гэтэл хүний амьдралд илүү чухал сонгол хийх үеүүд байдаг. Жишээ нь би гэр бүл, найз нөхдөө муугүй СОНГОСОН гэж итгэдэг. Харин хамгийн чухал сонголтын нэг МЭРГЭЖЛЭЭ би өөрөө сонгоогүй байх юм. Үнэндээ хэзээ ч энэ мэргэжлийг эзэмшинэ гэж бодож яваагүй би заримдаа шал өөр юманд их авъяаслаг байгаагаа хараад хийсэн СОНГОЛТОО эргэж хармаар санагддаг.
Ганц олдох насаа сэтгэл хангалуун, харамсах зүйлгүй амьдрахад маань бидний хийсэн сонголтууд голлох үүрэгтэй.
Үүнийг уншиж байгаа чи/та ч бас хийсэн сонголтуудаа эргээд нэг харахад илүүдэхгүй шүү!
2009-10-29 17:41:44
No comments:
Post a Comment