Monday, November 22, 2010

Таны эрх ашиг зөрчигдөөд байвал чанга дуугаар орилооч!

Манай монголчууд их тайван хэнэггүй улс юм. Үүнийг нотлох гээд байх ч хэрэггүй биз. Хаа нэг газар зүй бус харьцаа, шударга бус явдалтай учирчихаад чимээгүй дотроо хадгалаад л явдаг.

Гэтэл өрнийн улс орны иргэд иймэрхүү юманд их соргог ханддаг. Ганцхан жишээ: би аливаа электрон бараа ч юм уу янз бүрийн бүтээгдэхүүн авахдаа эхлээд заавал интернэтээс тухайн бүтээгдэхүүнтэй холбоотой мэдээллийг олж харахыг хичээдэг. Ингэхдээ гол анхаардаг зүйл маань тухайн бүтээгдэхүүнийг урьд нь авч хэрэглэж байсан хүмүүсийн бичсэн сэтгэгдэл.

Тэгэхээр бид яагаад үүнийг хийж болохгүй гэж?!  Нэг үеэ бодвол манайхан интернэтийг өргөн хэрэглэдэг болсон. Хэрвээ тэд бүгд төрийн байгууллагаас эхлээд бүх төрлийн үйлчилгээний газарт өөртэй нь зүй бус харьцсан, үйлчилгээ нь таалагдаагүй бол энд  тэнд /интернэтийн хаа нэг булан тохойд/ бичдэг байя л даа. Яг л 25-аар гардаг байсан "Болъё оо болоо ш дээ" шиг л.

Бидний бичсэн сэтгэгдэл дараа дараагийн хүмүүст сонголтоо хийхэд нь дөхөм болог ээ.

No comments:

Post a Comment