Хөгжилтэй, хорлонтой хирнээ үнэний хувьтай Мэрфигийн хуулиудын үргэлжлэлийг хүргэлээ. Өмнөх бичлэгүүд нь блогт байгаа шүү.
- Тэнэг хүнтэй бүү маргалд. Хүмүүс та хоёрыг ялгахгүй байж мэднэ.
- Хумсаа авсны дараахан хумс хэрэгтэй ажил гардаг.
- Шургуулга онгойлгоод халбага авах гэхэд гарт чинь эхлээд хутга, дараа нь сэрээ тааралдана. Эцэст нь халбаганы хэсгээс нэг юм авахад тэр нь халбаганд холилдсон сэрээ байдаг.
- Хоолны давсыг амсалгүй давс хийсэн бол шорвог болсон гэдэгт нь эргэлзэх хэрэггүй.
- Эмчийн зөвлөсний дагуу гам барих хэдэн өдрүүдэд урьд урьдаас илүү ууж идэх үйл явдлууд болдог.
- Хэн нэгнээс мөнгө зээлсэн бол зээлдүүлэгч хамгийн боломж муутай үед тань мөнгөө нэхдэг.
- Бид шинээр хувцас авсан өдрөө адилхан хувцасыг өөр дэлгүүрт илүү хямд байхтай тааралддаг.
- Шүдээ угаасны дараахан татгалзахын аргагүй сайхан амттан өмнө чинь ирдэг.
- Улаан гэрэлд зогсож байгаа автобусруу гүйж очвол амжих болов уу үгүй болов уу гэж бодох зуур ногоон гэрэл астал 48 секунд байгааг хараад алгуур гүйж очиход чинь автобус өөрөөс чинь зугтаах мэт улаан гэрлээр явчихдаг.
- Айлд зочилж очоод жорлонг нь хэрэглэсний дараа ялгадас чинь хэдий бага ч гэлээ ус татаад татаад доошоо ордоггүй.
- Завсарлагааны цаг хичээлийн цагаас илүү хурдан өнгөрдөг.
- Яарч явах үед суусан автобус/такси чинь бүх улаан гэрэл дээр зогсож маш удаан явдаг. Харин –Яагаа ч үгүй эрт очоод тэнд юу хийхэв гэж бодсон газарт чинь автобус/такси нэг ч улаан гэрэлд баригдалгүй хамгийн хурдан хүргэж өгдөг. Энэ үед та Мэрфийг хараах болно.
- Халтар машинтай хэдэн өдөр явсны эцэст машинаа угаасан даруйд бороо ордог.
- Оймсоо цоорсон байхыг үзээд, -За ямар гутлаа тайлах биш гэж бодоод гадагш гарахад заавал гутлаа тайлах шаардлага гардаг.
- Баян хүний азарган тахиа нь хүртэл өндөглөдөг. /Энэ гэхдээ зүйр цэцэн үг шүү/
- Машины арын суудал дээр тавьсан гадуур хувцасаа авахаар гараа сунгахад гарт чинь хувцасны хормой хэсэг баригдаж халаасанд нь байсан хамаг юм талаар нэг тардаг.
- Гэрт 00-ын цаас дууссаныг анзаарсан тэр агшинд гэдэс чинь базалж эхэлдэг.
- Гудамжинд идэж уусан юмныхаа үлдэгдэл/хогийг хогийн саванд л хаях гэж удтал авч явсны эцэст тухайн зүйл хогийн савны гадуур шидэгддэг.
- Robbie Williams, Supreme дуундаа Мэрфигийн хуульд хамаарч болох мөрүүдийг оруулсан байдаг. all the best women are married all the handsome men are gay.
- Маш чухал гарын үсэг зурах, эсвэл тэмдэглэж авах зүйл гарах үед гартаа авсан эхний бал/үзэг чинь гардаггүй.
- Эмэгтэйчүүдийн хувьд: Андуурч мэссеж бичсэн дугаарын чинь цаана ёс юм шиг хүүхэмсэг, утасны донтой эрэгтэй байдаг. Эмэгтэй юм уу, эрүүл саруул эр хүн байх нь үгүй.
- Дурлал чинь бүтэлгүйтээд яг шинэ дурлал эхлэх тэр үед хуучин дурлал чинь чамайг сонгож байгаагаа хэлж, толгой чинь эргэж гүйцдэг.
- Үнэхээр сонирхолтой өрсөлдөөнтэй хөл бөмбөгийн тэмцээн үзэж байхдаа түрхэн зуур зурагтнаас холдох үед чинь гоол ордог.
- Зурагийн аппаратанд эзнийх нь зураг хамгийн цөөн байдаг.
- Хаалга нээх үед хэрвээ гарт чинь 2 ижил түлхүүр байвал эхэлж оролдсон түлхүүр дандаа буруу түлхүүр байдаг.
- Хэрвээ та зурсан шүдэнзний модоо буцааж хайрцаганд нь хийдэг зуршилтай бол шүдэнзний хайрцаганд ганц ширхэг зурсан шүдэнз байлаа ч тэр нь хамгийн түрүүнд гарт баригддаг.
- Таалагдсан охин/залуутайгаа болзох гэж байна уу гэсэн шиг нүүрэн дээр батга гарчихдаг.
Энэ хүн аливааг үргэлж 2 талаас нь харж эцэст нь аль илүү бодитой нь үр дүнд хүргэдэг болохыг амьдралын туршалага дээр мэдсэний үндсэн дээр ийм хэлц үгс гаргасан байх гэж бодлоо. Хөгжилтэй л юм.
ReplyDelete