Monday, November 22, 2010

Би нэг охин найрлаа л даа

Өнгөрсөн зун л даа. Амралтаараа Монголдоо очоод байсан цаг. Холоос ирсэн хүндтэй хүн байж байгаад 7 хоног өнгөрөөд л хуучраад хүн амьтан тоохоо больчихдог шүү дээ. Яг л тэр үед. Тэр өдрөөс эхлээд халаасандаа нэг бал, цаас авч явдаг боллоо. Ямар учиртай болох нь доор ойлгогдоно.


Автобус гэдэг зул сарын бэлгийн уут шиг дотрохоо багтааж ядан оволзож байсан. Би нэг даруухан бас царайлаг охины хөлөн дээр албаар шахуу гишгэчихсэн юм. Мэдээж миний бодож байсан шиг нөгөө охин надруу ууртай хараад дотроо, -Гахай гэж хараасан. Би ч тэр дор нь бал цаасаа гаргаад, -Уучлаарай гэж бичээд түүнд уншуулдаг юм байгаа биз дээ. \хэлгүй хүний дүр эсгэж байгаа нь тэр\. Тэр охин ч надад уурласандаа бантсан аятай муухан инээвхийлж, - Зүгээр гэх шиг толгойгоо дохиж байна. Мэдээж би дараа нь түүнийг хөөрхөн болохыг нь бас зөвшөөрвөл танилцах хүсэлтэй байгаагаа "бичсэн". Тэгээд л автобуснаас буухаас өмнө утсыг нь аваад бараг 7 хоног мэссеж бичсэн. Мэдээж үүнд сэтгэлээсээ хандсан л даа. Энэ бүхний дараа түүнтэй болзож, тавьсан жүжгээ хэлсэн. Цааш нь уу? Их романтик үргэлжилсэн.
2003 он

\asuult.net-д их юм бичдэг байлаа. Нэг удаа яаж охин найрснаа бичээч гэхээр нь ингэж бичиж байжээ.\

2009-10-10 04:09:31

No comments:

Post a Comment