Showing posts with label Надад нэг санал байна. Show all posts
Showing posts with label Надад нэг санал байна. Show all posts

Wednesday, March 14, 2012

Ногоон өөрчлөлт

Дөнгөж сая нэг хүний амнаас ийм үг сонслоо. Өдөр тутмын ахуй амьдралаасаа өгсүүлээд бүхий л үйл ажиллагаандаа байгаль эх, ус ургамалдаа ээлтэй ханддаг байхыг хэлдэг бололтой. Ус, тогоо хэмнэх нь үүний хамгийн энгийн хэлбэр юм байна. 

Бодоод байсан чинь би "ногоон өөрчлөлттэй хүн" юм. Тэр бүү хэл анхнаасаа л "ногоон хүн" байжээ. Учир нь би ус, тогонд дэндүү "хайртай". Тиймдээ ч хэмнэхийг хичээдэг. Энэ яриагаа түр орхиод, сэтгэл хангалуун жаргалтай амьдралын тухай ярья.

Баабарын "Ядуурал" гээд шинэхэн нийтлэлийг уншлаа. Хэдийгээр зарим нэг маань бусдаасаа илүү "жаргаад" байгаа ч, үлдсэн хэд нь юу юугүй яахаа алдчихсан юм алга гэнэ. Би ч бас тэгэж л хардаг.

Бидний "зовлон"-гийн учир шалтгаан яг аль нь вэ? Элбэг хангалуун бус амьдрал чинь үү эсвэл элбэг дэлбэг амьдарч яваа бусдын "жаргал" уу? Үүнийг ялгаж салгах нь чухал.

Зарим нь булган дээл өмсөж чадаагүйдээ "тарчилж" явахад, зарим нь өмсөх хувцастайдаа "баярлаж" явдаг. Зарим нь унах машингүйдээ "зовж" явахад, зарим нь автобусны мөнгөтэйдээ "талархаж" явдаг. Өнөөдрийн амьдралдаа сэтгэл хангалуун байх тийм хэцүү гэж үү?! Заримдаа "морь харах" хүртэл жаргал болдог шүү дээ.

Эргээд "ногоон сэдэв"-рүүгээ оръё. Би ванн дүүрэн халуун усанд орох ямар аятайхан байдгийг мэднэ. Гэхдээ тэр ванныг дүүргэхэд ямар их ус ордогийг ч бас мэднэ. Дэлхий нийтээрээ "хэрэглээний галзуурал"-аар өвчилсөн цаг үед бид амьдарч байна. Би үрэлгэн занд дургүй. Гэхдээ мөнгөнд үрэлгэн хандаж болно. Харин усанд биш! Нэг литр усанд мянган төгрөг үрж болно. Харин авсан усандаа үрэлгэн хандаж болохгүй! Нэг модийг сая төгрөгөөр тарьж болно. Харин тэр модоо огтолж болохгүй! Бид мөнгөнөөс бусад бүх зүйлд үрэлгэн хандаж чадаж байна. Угтаа яг эсрэгээрээ баймаарсан. Үнэгүй юм үрэхэд зовлонгүй байдаг. Үнэгүй учраас л бид "тэд"-энд үрэлгэн хандаж байна.

Гал аюултай гэдгийг заавал гараа түлж байж ухаарах албагүй. Гэхдээ бидний Монголчууд зарим нэг зүйлийг заавал биеэрээ туулж байж ухаарах гэж "зөрүүдлэх" юм. Нөгөө сар бүрийн эхний өдөр архи зардаггүй өдөр гэдэг шиг сардаа нэг Улаанбаатарчуудыг 24 цаг усгүй, тоггүй байлгаж үзэхсэн.

Аминчхан Монголчуудад "хойч үеийнхээ төлөө" гэх тодотголтой бүхэн "Өө маньд хамаагүй юм байна" гэж ойлгогддог юм болов уу. Тэгвэл өөр хэний ч төлөө биш, өөрийнхөө төлөө өнөөдрөөс "ногооноор өөрчлөгдөөч"!

Эрдэнэчулуун гэх залуугийн санаачлагаар өрнөж буй нэг "ногоон хөдөлгөөн" сүүлийн үед Биз-ийг чимэх болсон. Энэ ажлынх нь хүрээнд ганц мод ургасан байсан ч би баярлана. Зарим нь нэг кг алтны төлөө ой сүйтгэж байхад, нэг мод ургуулахын төлөө харамлаад байх юу байхав!

"Ногоон хувьсгал"-ыг "ногоон хүмүүс" л хийнэ. Тиймээс "ногоон ухамсар"-тай иргэдийг хүмүүжүүлэх үүргээ өнөөдрөөс хэрэгжүүлцгээе!

Monday, December 6, 2010

Интернэт дэх Монгол хэлний эмгэнэл

... Би өдөр болгон news.mn-ээр орж, эх орныхоо талаар мэдээлэл авах гэж хичээдэг нэгэн. Манайдаа л мэдээллийн гайгүй сайт гэж боддог ч мэдээний редакторуудынх нь монгол хэл намайг "галзууруулах" шахдаг. Байнга ордог сайтад маань ч энэ байдал давтагддаг.

Тэгээд бодлоо...

Monday, November 22, 2010

Хүмүүсийн харилцаанд техник, технологийн дэвшлийн үзүүлэх сөрөг нөлөө

21-р зуун бол мэдээллийн зуун гэх үг яг л онч мэргэн үг шиг чихэнд хоногшоод удаж байна. Ямартай ч хүмүүс мэдээлэлд их амархан бас хурдтай хүрч чаддаг болсон нь хэнд ч ойлгомжтой. Цагтаа хэл мэдээ нэгээс нөгөөд очих нь хэдэн хоног, сар, жилийг авдаг байсан бол өнөөдөр утасны нөгөө үзүүрт дэлхийн аль ч өнцөг холбоотой байдаг болжээ. Тэгэхээр энэ зуун бол яалт ч үгүй мэдээллийн зуун.

Нөгөө талаас техник технологийн хөгжил дэвшил хүний амьдралыг улам амар хялбар болгож/болгосоор байна. Угаалгын машин, гар утас, компьютер, интернэт, тоос сорогч, аяга таваг угаагч, шарах шүүгээ, хурдан галт тэрэг, mp3 тоглуулагч... г.м энэ бүгд захын жишээ.

Таны эрх ашиг зөрчигдөөд байвал чанга дуугаар орилооч!

Манай монголчууд их тайван хэнэггүй улс юм. Үүнийг нотлох гээд байх ч хэрэггүй биз. Хаа нэг газар зүй бус харьцаа, шударга бус явдалтай учирчихаад чимээгүй дотроо хадгалаад л явдаг.

Гэтэл өрнийн улс орны иргэд иймэрхүү юманд их соргог ханддаг. Ганцхан жишээ: би аливаа электрон бараа ч юм уу янз бүрийн бүтээгдэхүүн авахдаа эхлээд заавал интернэтээс тухайн бүтээгдэхүүнтэй холбоотой мэдээллийг олж харахыг хичээдэг. Ингэхдээ гол анхаардаг зүйл маань тухайн бүтээгдэхүүнийг урьд нь авч хэрэглэж байсан хүмүүсийн бичсэн сэтгэгдэл.

Цахим ертөнц дэх Монголчуудын орон зай

Монгол улс: газар нутаг 1,564,116 км², хүн ам 2,671,786 (2009 оны тооцоогоор), нийслэл нь Улаанбаатар... г.м. Энэ бол Монголчууд бидний бодит ертөнц дээр эзлэн буй орон зай.

Тэгвэл зогсолтгүй хүрээгээ тэлж буй цахим ерцөнцөд бидний эзлэх орон зай юу вэ?

Миний бодлоор  интернэтээс хүссэн мэдээллээ олж авах боломж, сонголтын цар хүрээ бидний цахим орчин дахь орон зайг тодорхойлох болов уу. Өөрөөр хэлбэл интернэтэд байршсан монгол хэл дээрх бүх төрлийн файлын цогц бидний интернэтэд эзлэх орон зайг илтгэнэ.

Traffic terror

 Террор гэж юу вэ? Хамгийн энгийнээр тайлбарлавал хууль бус зэвсэгт бүлэглэлийн улс төрийн зорилготойгоор хүчирхийлэл үйлдэх явдал юм. Энгийн иргэдэд террор: ака-47 барьсан алан хядагч, амиа хорлогч бөмбөгдөгч, үй олон хүнийг хамарсан цуст үйл ажиллагаа түүнийг дагасан суртал ухуулга, уй гашуугаар төсөөлөгддөг.

17.зуунд Францид өрнөсөн хувьсгалаар анх литературт орсон террор гэх нэр томъёо өнөөдөр янз бүрийн салбарт хэрэглэгдэх болжээ. Жишээ нь: төрийн террор, хөл бөмбөгийн террор, авто замын террор гэх мэт.

Харанхуйг зүхэж суухаар нэг ч гэсэн лаа асаацгаая!

 
Uuriintuya: bid hed neeree Batsumber asramjiin gazar yavj baisan

Uuriintuya: tend aimar hetsuu shd

Uuriintuya: ur uragdah shig l bolson

Uuriintuya: manai heden naiz niileed zorij ochsiin joohon yum avaad

Uuriintuya: tegsen hetsuu gazar baisan

Uuriintuya: manai uls araich de l gej bodson

CAPHbI XYH: ahmadiin asramjiin gazar biz de te

Uuriintuya: tiim

Uuriintuya: uilmaar shd

Хэрэглэгч та хаан

Захын хүнсний дэлгүүрлүү ороход л "Хэрэглэгчийн найдвартай түнш" гэсэн бичигтэй цэнхэр даавуу өлгөөтэй байдаг болсоор багагүй хугацаа өнгөрчээ. Анх ч энэ даавууг харсан хэрэглэгч -Гайгүй үйлчилгээ авах нь дээ гэж боддог байсан цаг ул болж одоо энэ цэнхэр даавуу яг л дэлгүүрийн ажиллах цагийн хуваарь шиг нүдэнд төдийлөн өртөхөө байжээ. Цэнхэр даавууны араас шил шилээ дараад олон гоё гоё бичигтэй даавуу гарсан л даа.

Хэрвээ иймэрхүү даавуу, өргөмжлөл, цом, таваг, сүржин номинаци, цол гуншингаар хэмжигддэг бол ч манай үйлчилгээний салбар дэлхийд өрсөлдөхүйц болох байсан биз. Харамсалтай нь тэд хүнд үйлчилдэг гэдгээ дандаа мартчихдаг эсвэл бүр огт мэддэггүй байх.

Нийтлэлд сэтгэгдэл бичих уриалга



Бидний амьдралд интернэтийн эзлэх орон зай өдөр ирэх бүр өсөн нэмэгдэж байгаатай маргах хүн үгүй биз. Зүгээр л өөрийн чинь компюьтерийн ард суух цаг хэрхэн уртасч байгааг анзаарахад хангалттай. Үүнтэй зэрэгцээд бид ч бас хөгжиж байх учиртай. Бид маш олон сайт, блогоос янз бүрийн мэдээллийг авдаг, заримд нь "сэтгэгдлээ" үлдээдэг. Тэгвэл тэнд бидний бичсэн сэтгэгдлүүд үнэхээр урам хугалмаар байдаг. Тиймээс аливаа нийтлэлд сэтгэгдэл бичихдээ дараахь зүйлсийг анхаардаг байя гэж өөрийн зүгээс уриалмаар байнаа.

Таксины дугаар

Зарим гадаад орнуудад таксинууд дугаараа машиныхаа 2 хажуу талд заавал бичдэг (наадаг) юм байна. Энэ нь их зөв юм шиг надад санагдлаа. Өнөөдөр авто машинаар үйлдэгдэх гэмт хэргүүд манайд олон гарах болсон. Наад зах нь л зам дээр хүн дайрчихаад юм уу, бусдын машиныг мөргөчихөөд зугтах тохиолдол зөндөө байдаг.

Энэ тохиодолд машины хажуу бөөрөн дэх харьцангуй томоор бичиж наасан дугаарыг гэрчүүд харахад илүү хялбар байх болов уу. Ингэвэл та ч гэсэн таксинд хэн нэгнийг суулгачихаад дугаарыг нь харах гэж араас нь өнгийхийн оронд хажуугаас нь хараад л болох нь. Мэдээж манайд жижиг тэрэгтэй болгон таксинд явах нь холгүй байдаг болохоор жижиг тэрэг бүрт энэ арга хэмжээг хэрэгжүүлбэл ямар вэ гэж.

2009-03-29 20:46:42