Showing posts with label Хашгираан. Show all posts
Showing posts with label Хашгираан. Show all posts

Tuesday, April 17, 2012

уЛСтӨржИв!

Гутал минь чамаас болж
Гурван удаа загнууллаа шүү
Гудманд явахдаа шавхай туулдаг
Яасан янзын гутал вээ чи!

Энд тэнд ер сонстож таарахаа байсан хүүхдийн энэ дууг бараг зохиогчид нь мартаа байлгүй. Нөгөө "чөтгөртэй дуу" гэсэн чинь, -Чанх дэргэд хүүхэд уйлхиймаа гэлээ гэдэг шиг энэ дууг "буруугаа бусдад нялзаадаг хүний дуу" гэж нэрлэж болмоор.

Өөрийн алдаа, буруу бүхнээ бусдад чихдэг ужиг манай нийгмийг өвч эзэмдээ юу гэлтэй. Угтаа урагшгүй муу амьдарч яваа маань таны, миний, бидний л муугийнх. Бурууг харчихаад, нүдээ аниад эсвэл хараагүй юм шиг царайлаад өнгөрснөөрөө бид ч бас буруутан болж байгаагаа ухаарахсан.

Маргааш миний хүүхдүүд амьдралаа өөрийн гараар босгоно. Учир нь бэлэн тансаг амьдрал тэднийг минь хүлээгээгүй. Харин үе дамжсан авилгач, төрөөс төрсөн тэрбумтнуудын хүүхэд бэлэн юман дээр туйлж, тэдэнтэй минь зэрэгцэж амьдарна.

Болдог бол нөгөө ой тогтоолтын Хатанбаатараар нийт ард түмэндээ хичээл заалгаад ой тогтоолтыг нь, тэр тусмаа улс төрийн ой санамжийг нь сайжруулахсан. Учир нь "тэд" ард түмнийг дэндүү ой муутай гэж басамжилж байна. 4 жилдээ ганц бус ойр ойрхон ард түмний улс төрийн ойг сэргээж байгууштай. Ингэж чадвал тэд сонголтоо хийхдээ зөвхөн сонгуулийн жилийг шинжиж бус 4 жил, 8 жил цаашилбал 20 жилийг цэгнэх болно. Энэ нь 76-г зөвхөн сонгуулийн жилд бус бүхий л цаг үед зарчимч, хариуцлагатай байлгах хөшүүрэг болох ч юм билүү гэж мунхаглан бодов.

Монголын интернэт хэрэглэгчдийн дийлэнх нь залуус гэчихвэл нэг их эндүүрэл болохгүй биз. Аль ч улсад ийм л байгаа. Харин би уншиж байгаа мэдээнийхээ доор хүмүүсийн бичсэн сэтгэгдлийг уншаад айдаг боллоо. Хүн бүр болсон явдлыг (энэ нь юу ч байж магад) яаж ийж байгаад улс төртэй хутгаад хаячих юм. Ингэхдээ асуудлыг дандаа аль нэг намын өнцгөөс харж, тайлбарлах гэж оролдох нь аймаар ч юм шиг.

Эрхэмлэж явах үнэт зүйлсээ "ломбард"-чихаад, "нам дагавал ам тосдоно" гэсэн философиор цэнэглэгдсэн залуус зөндөө. Жирийн иргэд нь өчүүхэн ашиг сонирхол, амбицаа түр хойш нь тавиад, аливаад гагцхүү хүнийхээ хувиар, Монгол улсын иргэнийхээ хувиар хандаж чадахгүй байхад улс төрчдөөс үүнийг шаардах нь хэт өөдрөг (гэнэн) бодол ч юм уу.

Хэлэхэд ичмээр ч чин үнэндээ бид сонгож байгаа хүнээ (намаа) огт танихгүй байна ш дээ. Тэгээд л 4 жил "Та нар өөрсдөө л сонгоо биз дээ. Хохь чинь!" гэж тавлуулна. Нөгөө улс орнуудын авилгын индекс гэдэг шиг улс төрчдийн авилгын индекс гэж нэг юм байсансан бол сонгогч бидэнд хичнээн амар байхсан. Цаашилбал шударга байдлын үзүүлэлт, эх орончийн статистик муруй энэ тэр ч байж болмоор. 

Нам гэх үг миний чихэнд "дээрэмчид" гэж байгаа юм шиг сонстох болсоор уджээ. Тэд нам нэрийн дор нийлээд бидний ирээдүйг дээрэмдэж байна шд. Нээрээ намуудын нэрний нам гэснийг "дээрэмчид" гэж орлуулаад бодоод үзээрэй... Би ч бас зөндөө инээлээ.

Заа за баахан улс төржив. Улс төр яриад ам өмхийрөөгүй ч хүзүү хөшиж, гар чилэв.

Сарны хүн
17.04.2012

Thursday, November 25, 2010

Тооллогын үеэр "тоологдоогүй" иргэнийг гадаадруу зорчуулахгүй гэнэ үү?!

Сая ньюс.мн дээрээс мэдээ харж байтал нэг ийм гарчиг / http://www.news.mn/content/37222.shtml / нүдэнд өртлөө.
-------------------------------
"ТООЛЛОГОД ХАМРАГДАЖ БАЙЖ ГАДААДАД ЗОРЧООРОЙ"

Монгол Улсын хэмжээнд арваннэгд
үгээр сарын 11-нээс 17-ны өдрүүдэд хүн ам, орон сууцны тооллого явагдана. Гадаадад суугаа монголчуудын цахим бүртгэл хэдийнэ эхлээд байгаа. Улс даяар нэг зэрэг эхлэх хүн ам, орон сууцны тооллого, бүртгэл явагдах хугацаанд гадаадад зорчих иргэд тооллогод хамрагдсан үнэмлэхтэй байхыг шаардаж буй ажээ. Арваннэгдүгээр сарын 11-ний өдрийн 24.00 цагаас 17-ны өдрийн 24.00 цагийн хооронд гадны улс оронд зорчих Монгол Улсын иргэд хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллогод хамрагдсан үнэмлэхтэйгээр улсын хилээр нэвтрэх юм байна.
--------------------------------
гэжээ. Эндээс тооллогын үеэр "тоологдоогүй хүн"-ийг гадагш гаргахгүй нь гэсэн гаргалгаа хийж болохоор байна. Хүнээ тоолох гэсэн төрийн маань санаачлага сайн л хэрэг. Тооллогод нийт иргэдээ хамруулах гэсэндээ авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг нь ч магтууштай. Анхлан -Зөв ш дээ гэж бодож суусан би, -Ингэж болдог юм болов уу гэж эргэлзэв.

Monday, November 22, 2010

Нэг эмэгтэйд хандаж хоёр үг

Би чиний профайлаар зочлосоон. Нас чинь байхгүй байсан. Гэхдээ надаас нээх олон эгч биш байх гэж бодож байна. Хараад байхад чи их завтай хүн бололтой. Биз-д 100 сэтгэгдэл бичигдвэл тал нь чинийх байдаг байх гэж би боддог шд. 24 цагийн 25-ыг нь биз-д өнгөрөөдөг гэх ч юм уу. Тэгэхээр чи бол яалт ч үгүй энэ сайтны од шүү.

Намайг анхаарал татах хэрэгцээ байгаа бол би чамайг анхаарч байгаа гэсэн байналээ. Энэ сайтны од намайг анхаарч, тоож, бичсэн хэдэн нийтлэлд минь сэтгэгдлээ үлдээж /хэрвээ чиний бичсэнийг сэтгэгдэл гэх юм бол/ байгаад би зүрхний угаас баярлаж байгаа шүү. Надад анхаарал татах хэрэгцээ байгаа. Гэхдээ чамайг анхаараад өгөөч ээ гэж лав гуйгаагүй шүү. Яахав архивын ёроолд байсан бичлэгийг минь хайж олоод энд ЧААТ болгосонд чинь баярлах хэрэгтэй л байх.