... Манай эмнэлгийн байгууллагуудын үүд хавиар "Эмчийн яруу алдар бадартугай", "Эмч хүн бол амилсан бурхан" гэхшүү хуучин нийгмийн сүржин лоозонгууд шиг юм бичээтэй байх нь олонтаа. Энэ байдал бусад төрлийн ажил мэргэжлийнхэнд ч түгээмэл байдаг. За энэ ч яахав.
Өнөөгийн Турк улсыг үндэслэгч Ататурк гэж хүний хэлсэн ярьсан үгс өдгөө энэ орны олон байшингийн ханыг чимж байдаг. Тэдний нэг болох "Beni Türk hekimlerine emanet edin" буюу "Намайг Турк эмч нарт даатга" гэсэн үг эмнэлгийн гэх бүхий л байгууллагын үүдэнд бичээстэй байх. Эмч ажиллагсдын урам зоригийг тэтгэх энэ үгийг хэлэх болсны цаад зорилго нь "Цаадуулдаа бүрэн итгэж болно шүү" гэсэн мэссежийг ард түмэндээ хүргэх гэсэн хэрэг биз. Өөрөө ч энэ үгэндээ үнэнч байсан нь түүний намтраас харагддаг.