... Манай эмнэлгийн байгууллагуудын үүд хавиар "Эмчийн яруу алдар бадартугай", "Эмч хүн бол амилсан бурхан" гэхшүү хуучин нийгмийн сүржин лоозонгууд шиг юм бичээтэй байх нь олонтаа. Энэ байдал бусад төрлийн ажил мэргэжлийнхэнд ч түгээмэл байдаг. За энэ ч яахав.
Өнөөгийн Турк улсыг үндэслэгч Ататурк гэж хүний хэлсэн ярьсан үгс өдгөө энэ орны олон байшингийн ханыг чимж байдаг. Тэдний нэг болох "Beni Türk hekimlerine emanet edin" буюу "Намайг Турк эмч нарт даатга" гэсэн үг эмнэлгийн гэх бүхий л байгууллагын үүдэнд бичээстэй байх. Эмч ажиллагсдын урам зоригийг тэтгэх энэ үгийг хэлэх болсны цаад зорилго нь "Цаадуулдаа бүрэн итгэж болно шүү" гэсэн мэссежийг ард түмэндээ хүргэх гэсэн хэрэг биз. Өөрөө ч энэ үгэндээ үнэнч байсан нь түүний намтраас харагддаг.
Тэгсэн манайд шоглоомтой юм шиг яг эсрэгээрээ. Төр засгийн тэргүүнээсээ өгсүүлээд төрийн өндөр алба хашдаг жирийн иргэддээ үлгэр болж байх учиртай эрхмүүд маань бараг л хамрын ханиадаа хилийн чанадад эмчлүүлж, түүндээ зарцуулсан мөнгийг нь бид шар сонингоос уншаад, тэр их мөнгөөр юу хийх байснаа хоосон мөрөөдөж сууна. Мөнгөтэй улс ч яахав. Харин тэдний "итгэдэггүй" эмч, эмнэлэгээс өөр газар очих чадалгүй ардууд маань энэ талаар юу бодож явдаг юм бол доо хөөрхийс! ...
... Байсан ногоон байгууламжийг нь устгаж дээр нь барьсан байшингаа зарахдаа, - Байгалийн үзэсгэлэнт газартай! гэж рекламдахыг би ер ойдоггүй. Тэгээд ч утаанд нь хоолой битгий хэл нүд хорсох Улаанбаатараас "байгалийн үзэсгэлэнт газар" олдох уу?! ...
... Урагшлахын тулд заримдаа ухрах хэрэгтэй гэдгийг бид ойлгодоггүй. Өглөө бүр байрны гадаах замын бөглөрлийг харж зогсохдоо би, - Энэ үг ганцхан замын хөдөлгөөнд оролцогчдод ч бус бидний амьдралын олон салбарт хамаатай гэж боддог ...
... Бензиний үнэ 10 төгрөгөөр өсөхөд миний иддэг талхны үнэ 100 төгрөгөөр нэмэгддэгийг би ойлгодоггүй. Өөрөө бүтээгээгүй юман дээрээ "нусаа нааж" зарахдаа дэндүү шунаг ханддаг дамчдад (ченж, жижиглэн худалдаачид энэ тэр гэх юм билээ) би дургүй. Энэ салбарт " - Энэ муу авахгүй /идэхгүй, өмсөхгүй.../ хаачдаг юм?!" гэх алтан дүрэм үйлчилж байна. Нийгэм маань ч "Шул шул бас дахин шул" гэсэн зарчмаар "урагшлаад" удаж байна дөө. Бензиний үнэ өслөө гээд ханшаа өсгөдөг биеэ үнэлэгчийн онигоо шиг явдал гадаах ТҮЦ-нээс эхлээд л хөврөх юм ...
No comments:
Post a Comment