... Талийгч багшийн маань хэлэх дуртай байсан хундаганы үгийг би ч бас хэлэх дуртай. "Хүн болж төрнө гэдэг зүүний үзүүр дээр асгасан будааны ширхэг тогтохын дайтай ховор нандин хувь тохиол байдаг. Тэр ховор тохиолоор хүн болж төрчихөөд, энэ цаг мөчид энд цуглаад байж байгаа нь ч ховорхон учрал. Тиймээс энэ ховор учралын төлөө!". Харин сүүлийн хэдэн сар "Шударга ёсны төлөө!" гэж хундагаа өргөдөг боллоо. Гэхдээ ярих гэсэн зүйл маань энэ биш л дээ.
Эрүүл саруул бас боловсролтой иргэн хүн улс орны баялаг байдаг. Учир нь хүн бүрт тодорхой хэмжээний өртөг шингэсэн байдаг. Төрсөн цагаас нь эхлээд түүний идэж ууж, өмсөж зүүхэд цаашилбал эрүүл мэнд, боловсролд нь зарцуулсан бүхэн тухайн хүнд шингэсэн шууд өртөг байдаг. Мэдээж мөнгөөр үнэлэшгүй үнэ цэнэ ч тэр хүнд бий.
... Англид хүний амь хөнөөсөн нөхрийн шүүх хурал дээр талийгчийн намтрыг маш дэлгэрэнгүйгээр уншиж танилцуулдаг болсон юм гэсэн. Хүүхэд нас, төгсгөсөн сургууль, ажил, амжилт, гэр бүл, үр хүүхэд... Энэ нь ялтанд ямар үнэ цэнэтэй хүнийг хороосноо мэдэх улмаар гэмшихэд нь нөлөөлдөг гэх.
No comments:
Post a Comment