Манайхны нэг хошин шог дээр гардаг шиг санагдана. Манай аавын дүүгийн хүүхдийнх нь хадмынх нь салсан авгайгийнх эгчийнх нь охиных нь... гэж ирээд л. Камертоны "Чка өдөр" гэдэг дуун дээр "За за олон юм асуувал хамаатан болчихно шүү" ч гэж гардаг. Үнэхээр хөөгөөд бодоод байвал би ямар ч байсан ерөнхийлөгчийн хамаатан болж таараа. Тэгэхээр та бид 2 ч гэсэн хамаатнууд. Яахав жаахан холын хамаатнууд л байх. Гэхдээ л бид Монгол хэмээх их айлын хүүхдүүд. Бидний судсаар нэг л цус урсаж байдаг болохоор бид бүх л талаараа бие биетэйгээ дэндүү адилхан. Яг л төрсөн ах дүүс шиг.
Showing posts with label Хуучин дэвтэр. Show all posts
Showing posts with label Хуучин дэвтэр. Show all posts
Monday, November 22, 2010
Chat \эхлэл\
covergirl: Hi
sculptor17: Zavtai bol jhn chalchihuu
covergirl: yagaad ugui gej :-)
covergirl: haanaas ve?
sculptor17: saran deerees
covergirl: hehe naanaa yu hj bgan
sculptor17: ajillaad l amidraad l :-)
sculptor17: chi haana bgan
covergirl: naran deer kkk
Би нэг охин найрлаа л даа
Өнгөрсөн зун л даа. Амралтаараа Монголдоо очоод байсан цаг. Холоос ирсэн хүндтэй хүн байж байгаад 7 хоног өнгөрөөд л хуучраад хүн амьтан тоохоо больчихдог шүү дээ. Яг л тэр үед. Тэр өдрөөс эхлээд халаасандаа нэг бал, цаас авч явдаг боллоо. Ямар учиртай болох нь доор ойлгогдоно.
Сарнай ус 2
...Нэгэн өдөр сарнай ус 2 тааралдан улмаар бие биедээ татагдан хайр сэтгэлтэй болжээ. Он цаг урсан өнгөрч тэд ч аз жаргалтай амьдарч байжээ. Ус сарнайд хайртай гэж хэлэхээс хэтэрсэнгүй. Харин сарнай хайр дурлалдаа шатан шатсаар нэг л өдөр хүндээр өвдөж гэнэ. Түүнийг ирж үзсэн эмч, -Усгүйдэж цангаснаас болоод хатаж үхэх аюулд хүрснийг нь хэлжээ...Хайрлана дурлана гэдэг зүгээр л хайртай дуртай гэж хэлээд зарлаад өнгөрөхийн нэр биш, хайрынхаа төлөө хайртынхаа төлөө хийж чадах бүхнээ хийхийн нэр юм шүү /2002 он/
2009-10-10 03:42:57
Хэрвээ чи зүг буруулж хүнийх болсон юм бол...
... би шазуураа чанга гэх чинь зууж чимээ ч гаргалгүй чамайг таг мартана гэсэн үгийг би хаа нэгтэйгээс уншиж байсан санагдана. Үсээ цайж, зүсээ гээтлээ би түүнийг хүлээнэ гэж боддог. Хайрлаж дурлаж, харамлаж зүүдэлж, халдаж зүрхлэлгүй явсан тэр охиныг би өчигдөр өөр хүний өвөрт олж харлаа. Уур минь ихэд хүрч уул авч шидмээр санагдсан ч би баруун гараараа зүүн гараа барьж, уураа уушгиндаа хадгалж утааг нь хамраараа гаргалаа. Хүнд хууртагдаж явснаа бодохоор ой гутмаар.
\Мэдээж амьдрал дээр ийм юм болоогүй л дээ. Миний уран сэтгэмж л байсан бололтой.\
2009-10-10 03:18:43
Тэр бид 2
Дурлалын бурхадаас яльгүй хайр дурлал хулгайлаад, сэм сэмхэн бие биенээ хараад их л таатай байсан санагдана. Бүх юм гайхалтай сайхан байгаагүй ч гэлээ тийм ч муу байгаагүй гэж би боддог. Инээдтэй хэрэг. Тэр надтай уулзахгүй юм гэнээ. Надад өгсөн юм байхгүй болохоор алдах юм байхгүй гэж би боддог. Үлгэр бүхэн амар сайхандаа жаргажээ гэж төгсдөг ч энэ үлгэр яаж төгсөхийг би мэдэхгүй л дээ. Уг нь киноны гол баатар үхэхэд ихэнх үзэгчдийн урам нь хугардаг байх.
Заримдаа
Заримдаа, балчир хүүхэд мэт цурхиран уйлж ээждээ очмоор
Заримдаа, огт танихгүй нэгэнд очиж хайр сэтгэлээ илчилмээр
Заримдаа, харанхуй өрөөнийхөө мухарт сууж гэрэл гэгээнээс зугтмаар
Заримдаа, замд таарсан нохой бүхэнлүү чулуу шидэж хүндээр хараамаар
Заримдаа, сайхан зүүдэндээ автан хэзээ ч сэрэмгүй унтмаар болох юм.
Subscribe to:
Posts (Atom)
