Бүтэн нэг сар хаалттай байсан Банжиг өнөөдөр нээгджээ. Надаас өгсүүлээд хэдэн зуу, мянган хүн Банжигт блог эрхэлж, өөрийн цахим орчныг бүрдүүлдэг байсан нь лавтай. Тэр хүмүүс саяын нэг сар блогтоо орж чадахгүйдээ ямар их бухимдаж, хүнд байдалд орж байсныг ойлгоход хялбар.
Хэдэн жилийн өмнө компьютергүй, интернэтгүй, блоггүй амьдарч болоод байсан бид өнөөдөр ямар байдалд хүрснээ бодох л хэрэгтэй болоод байна. Өдрөөс өдөрт бид урдаа байгаа компьютертэйгээ эд эс, сэтгэл зүрхээрээ холбогдсоор байна. Зүйрлүүлж хэлбэл:
Монитор-нүд, өсгөгч-чих, кeyboard,mouse-гар, хөл, микрофон-ам хэл, хард-тархи, RAM-бор тархи, интернэт-цус, оролтууд-хоол тэжээл г.м-ээр зүйрлүүлээд байвал хүний хамаг л эд эрхтний орыг компьютерээс олох янзтай. Энэ бүгдийг нийтэд нь hardware гэвэл бидний бие цогцос л гэсэн үг.
Харин хүний үзэж дуулсан, сурч мэдсэн бүхнийг software гэж болох юм. Гэхдээ би зүрхийг /хүний хамаг л сайн сайхан бас муу муухай зан чанарыг зүрхнээс эхтэй гэж бодвол/ юугаар орлуулахаа мэдсэнгүй ээ.
Интернэтэд холбоотой компьютертэй байхад юуг ч хийж болохоор болсон "сайхан" цагт бидний үе амьдарч байна. Магадгүй хойч үе маань Surrogates гээд кинон дээр гардаг шиг гэртээ компьютертээ холбогдчихоод, өөрсдийнх нь өмнөөс нэг copy нь ажил, амьдралыг нь залгуулдаг болох ч юм билүү.
Эрт цагт хүн өөрийгөө зэрлэг амьтан, байгалийн гамшгаас хамгаалчихад л болоод явчихдаг байсан биз. Яваандаа бусад хүнээс, царайг нь огт хараагүй "дайсан"-аасаа, тэдний цэрэг, танк, пуужин цаашилбал бусад химийн болон биологийн зэвсгээс нь өөрийгөө хамгаалах хэрэгцээ үүссэн. Харин өнөөдөр /эсвэл ойрын ирээдүйд/ хүмүүс өөрийнхөө бүтээсэн техник, технологийн хөгжил дэвшлээс /ялангуяа интернэтээс/ өөрийгөө хамгаалах шаардлага үүсэх нь тодорхой байна.
Тэгээд яах вэ гэж үү? Эцэг эхчүүд минь хүүхдийнхээ компьютерийн ард суух цагийг хянаж байхад илүүдэхгүй шүү. Учир мэдэх болсон хүүхдэд өвөөгийнх нь нас барсан талаар эцэг, эх нь яаж хэлэх вэ гэж удтал бодсоны эцэст үнэнийг хэлэхэд өөдөөс нь, -Ганцхан амьтай байсан юм уу гэсэн гэдэг.

2010-10-22 17:50:56
No comments:
Post a Comment