Monday, November 22, 2010

Монгол охины ХХХ бичлэг



Интернет гэдэг хязгааргүй их мэдээллийн нэг дор төвлөрсөн газар. Харамсалтай нь монгол хэлнээс өөр ямар нэг хэл мэдэхгүй бол бид энэ их мэдээлэлд санаснаараа хүрч чаддаггүй. Яагаад гэдгийг нь ойлгох маш амархан. Google-д ороод ямар нэг юмны талаар мэдээлэл авах гэж хайлт хийвэл монгол хэлээр нэг их үр дүн олддоггүй. Харин өөр хэлээр бол уншиж барахааргүй үр дүн олддог.

Гэхдээ нэг үеэ бодвол манайхан интернетийг өргөн ашигладаг болжээ. Маш олон үндэсний site-ууд, түүнийг дагасан блогууд  бий болсон. Сайн л хэрэг. Даанч тэр олон site, блог дахь хамгийн их хүмүүсийн сонирхлыг татсан /уншсан/ мэдээллийн ихэнхи нь +18 насныханд зориулсан, ор хөнжил, бүсэлхийнээс доошхид хамааралтай байх юм. Энэ төрлийн нийтлэл "ШИЛДЭГ" -ээр шалгарч байгаад би эгдүүцдэг. Манайхан тиймэрхүү сэдэвт хандуулсан анхаарлынхаа өчүүхэн хэсгийг арай хүнд хэрэгтэй мэдээлэлд хандуулдаг болоосой.

Интернетийг зөвхөн дуу сонсох, кино клип үзэх, нүцгэн хүүхнүүдийн зургийг харж, мэйл бичихээс хэтрэлгүй ашиглана гэдэг утгагүй. Жаахан хичээвэл энэ их блогноос олон юм сурч мэдэж, өөрийгөө хөгжүүлэх боломж бидэнд бий.

2009-11-18 02:04:03

No comments:

Post a Comment