Monday, November 22, 2010

Зүүд



Урд шөнө чи зүүдлэв үү
Урд шөнө би зүүдлэлээ
Урд шөнө чи зүүдлэв үү
Урд шөнө би зүүдлэлээ.
Урд шөнө хар дарж зүүдлэлээ.
Бороотой өдөр гадаа явж байхад хаанаас ч юм нэг аймаар нохой ирээд гараас минь зуугаад авлаа. Хэдэн хуруунаас минь ч юм үлдсэнгүй дээ гэж бодон гарлуугаа харж зүрхэлсэнгүй.  Түүнээс салах гэж зөндөө хичээсэн ч нэг л амжилт муутай. Нэг харсан чинь ээжийнхээ гэрт хаа байсан харь нутгийн багштайгаа сууж байх юм. Хүмүүсийн яриа надад ойлгогдохгүй сууж байтал уур савсуулсан тавагтай бууз хүрээд ирлээ /өлсөж унтсан юм байх даа хөөрхий/. Яг л кино үзэж байгаа юм шиг кадр их хурдан солигдож байх юм. Нэг харахад энд, тэгснээ тэнд, шал хамааралгүй хүмүүс нэг дор цугласан байгаа нь хачирхалтай. Үйл явдал их хурдан бас ямар ч логикгүй үргэлжилж байгаа ч би зүүдлэж байгаагаа ухаарах яагаа ч үгүй.

Сайхан зүүдээ дуусгалгүй сэрэх үнэхээр харамсалтай. Бухимдсандаа зүүдээ орхисон газраасаа үргэлжлүүлэх гэсэн хүслээрээ дэрэндээ дэмий толгойгоо шигтгэнэ. Гэвч зүүд үргэлжлэхгүй нь гачлантай. 

Хүн унтахаасаа өмнө бодож байсан юмныхаа тухай зүүдлэх магадлал өндөр юм уу гэж би ажигласан. Тийм ч болохоор сайхан зүүд зүүдлэхийн тулд сайхан бодолд автаж хөнжилдөө шургах хэрэгтэй шүү.

2009-11-04 23:04:37

1 comment:

  1. Сайн байна уу? Би бас их зүүдэлдэг хүн л дээ. Гэхдээ миний бодлоор бодож байсан юмныхаа талаар зүүдэлдэг гэдэг нь бас жаахан өрөөсгөл байхаа. Би л лав огт бодож байгаагүй юмаа хүртэл зүүдэлдэг. Заримдаа сэрээд гайхаал зүүдэлсэн зүүдээрээ бүхэл бүтэн зөгнөлт кино ч бичиж болохоор...кк. Ойрын үед зүүдний тайлал гэдэг зүйлийг их хэрэглэдэг болсон. Бас ч үгүй зөнтэй байдаг юм хэлдэг энэ тэр гэхээр нь мэдчих санаатай л хийж байгаа зүйл л дээ. Зиак ямарч байсан өнөө орой сайхан зүйл бодоод орондоо ордог хэрэг ээ. За амжилт хүсэе.

    ReplyDelete