Дээхнэ Цэнддоогийн "Номд мөргөмүү" нэртэй нийтлэлийг уншиж байсан минь санаанд орлоо. Номд мөргөх буюу эрдэм номыг дээдэлж шүтэхтэй холбоотой энэ ойлголтыг манайхан шууд утгаар нь ойлгоод, номоо хадганд ороогоод л духандаа нэг хүргээд хоймортоо залчихдаг байдлыг ёгтолж бичсэн байдаг. Харин өнгөрсөн зун хөдөө гадаа явахдаа иймэрхүү жишээ олон байж болохыг анзаарлаа.
Wednesday, January 4, 2012
Wednesday, November 23, 2011
"Аюултай" баяр
Хэд хоногийн өмнө Энэтхэгээс ирсэн дотны найзын маань ярьсан зүйл надад энэ сэдвийг нээх сэдлийг төрүүлсэн юм.
Тэнд шашны бололтой нэг баяраар найман настайгаасаа наян настан хүртлээ хүн бүр динамит тэсэлж дэлбэлдэг гэнэ. Багачууд нь бага хэмжээтэйг, томчууд нь том динамит тэслэдэг юм байх. Тэгээд л улс даяараа дайн гарав уу гэлтэй хэдэн шөнө пижигнэж "баярладаг" гэнэ. Зарим динамитанд байшингийн шил цонх доргиж хагарах ч энүүхэнд. Орой нь ТВ-ээр хаана, хэн, хэрхэн динамитандаа эд эрхтнээ гэмтээсэн талаарх мэдээ олон цагаар гардаг гэнэ.
Sunday, November 20, 2011
Би төрийн төлөө боож үхсэн оготно - 3 /Зөрөө/
... Манай эмнэлгийн байгууллагуудын үүд хавиар "Эмчийн яруу алдар бадартугай", "Эмч хүн бол амилсан бурхан" гэхшүү хуучин нийгмийн сүржин лоозонгууд шиг юм бичээтэй байх нь олонтаа. Энэ байдал бусад төрлийн ажил мэргэжлийнхэнд ч түгээмэл байдаг. За энэ ч яахав.
Өнөөгийн Турк улсыг үндэслэгч Ататурк гэж хүний хэлсэн ярьсан үгс өдгөө энэ орны олон байшингийн ханыг чимж байдаг. Тэдний нэг болох "Beni Türk hekimlerine emanet edin" буюу "Намайг Турк эмч нарт даатга" гэсэн үг эмнэлгийн гэх бүхий л байгууллагын үүдэнд бичээстэй байх. Эмч ажиллагсдын урам зоригийг тэтгэх энэ үгийг хэлэх болсны цаад зорилго нь "Цаадуулдаа бүрэн итгэж болно шүү" гэсэн мэссежийг ард түмэндээ хүргэх гэсэн хэрэг биз. Өөрөө ч энэ үгэндээ үнэнч байсан нь түүний намтраас харагддаг.
Saturday, November 19, 2011
Social media
Сүүлийн үеийн судалгаанууд дэлхийд хамгийн их уншдаг Европчуудын ном уншихад зарцуулдаг дундаж хугацаа буурч байгааг тогтоожээ. Үүний гол шалтгааныг мэдээллийг асар хурдтайгаар авдаг болсон интернэтийн энэ цаг үетэй холбон тайлбарласан байдаг. Өөрөөр хэлбэл хүмүүс хэдэн цаг, өдрөөр ном уншихаас хэдхэн минут интернэтээр хэсүүчлэн хүссэн мэдээллээ олж авахыг илүүд үзэх болжээ. Хүссэн ч хүсээгүй ч энэ үйл явц улам эрчээ аван үргэлжлэх нь ойлгомжтой. Мэдээж интернэт номыг орлоно гэвэл “хол хэвтэнэ”. Гэвч шинэ үеийнхний мэдлэг, мэдээллийг олж авдаг талбар нь номын сангаас интернэт каферуу шилжиж байгааг зүгээр хараад сууж боломгүй.
Урьд шөнийн бодол /5/
... Талийгч багшийн маань хэлэх дуртай байсан хундаганы үгийг би ч бас хэлэх дуртай. "Хүн болж төрнө гэдэг зүүний үзүүр дээр асгасан будааны ширхэг тогтохын дайтай ховор нандин хувь тохиол байдаг. Тэр ховор тохиолоор хүн болж төрчихөөд, энэ цаг мөчид энд цуглаад байж байгаа нь ч ховорхон учрал. Тиймээс энэ ховор учралын төлөө!". Харин сүүлийн хэдэн сар "Шударга ёсны төлөө!" гэж хундагаа өргөдөг боллоо. Гэхдээ ярих гэсэн зүйл маань энэ биш л дээ.
Tuesday, February 22, 2011
Урьд шөнийн бодол /4/
... хэдэн жилийн өмнөх наадмаар Хүй долоон худагт хурдан морь үзэхээр очсон юм. Ямар насны уралдаан байсныг нь санахгүй нь. Түрүүнд явсан морь нь барианаас холгүй хадуураад, эргэж замдаа ороод түрүүлэхийг хараад өөрийн эрхгүй хамар шархираад, нүд бүрэлзээд ирж билээ. Гадныхан хэзээ ч мэдэрч, ойлгож чадахгүй тийм сайхан мэдрэмж. Тэгэхэд би монгол хүн гэдгээ мэдэрсэн...
Monday, December 6, 2010
Интернэт дэх Монгол хэлний эмгэнэл
... Би өдөр болгон news.mn-ээр орж, эх орныхоо талаар мэдээлэл авах гэж хичээдэг нэгэн. Манайдаа л мэдээллийн гайгүй сайт гэж боддог ч мэдээний редакторуудынх нь монгол хэл намайг "галзууруулах" шахдаг. Байнга ордог сайтад маань ч энэ байдал давтагддаг.
Тэгээд бодлоо...
Saturday, December 4, 2010
Анкет бэлдэхэд юуг анхаарах вэ?
Орчин үед аливаа үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж буй хэн бүхэн зах зээлээ судлах, хэрэглэгч, үйлчлүүлэгчдээ илүү ойр байх зорилгоор төрөл бүрийн арга хэрэглэх болсон. Тэдгээрээс хамгийн түгээмэл нь анкет /асуулга/-ын арга гэж би ойлгодог. Нөгөө талаас аливаа эрдэм судлалын ажил эрхлэгчид үр дүнг нь судалгааны ажилдаа ашиглах зорилгоор анкетын аргыг өргөн хэрэглэсээр байна.Анкетын арга нь богино хугацаанд олон хүнд хүрэх боломжтой, харьцангуй хямд өртөгтэй байдгаараа онцлог. Мэдээж сул талууд бас бий. Үүнд хамгийн чухал нь судалгаанд оролцогчдын асуулгад чин сэтгэлээсээ хандсан эсэх нь баталгаагүй байдаг. Гэвч сайн бэлдсэн анкетаар энэхүү сул талыг хамгийн бага түвшинд байлгах боломжтой. Иймд эрдэм судлалын ажил хийж яваа эрхэм дүү нартаа анкетын талаарх хувийн туршлага, уншиж мэдсэн зүйлдээ тулгуурлан хэрэг болог ээ хэмээн хэдэн үг хэлхлээ.
Saturday, November 27, 2010
Урьд шөнийн бодол /3/
...Хүн эрүүлдээ ч согтуудаа ч нэг л зангаараа байх хэрэгтэй гэж би боддог. Эрүүлдээ даруу, ноомой хүн хэдэн хундаганы дараа эр бар нэгэн болох шиг, үг нь олшроод, дуу нь чангараад, уусан юм нь "доошоо" нь орчихдог хүмүүс ч байдаг. Хэрвээ хэдхэн "грамм" тухайн хүний зан аашийг өөрчилж байвал би тэр нөхрийг характер нь төлөвшөөгүй хүн л гэж бодно. Тийм хүмүүст итгэл өгөхөд хялбар биш байдаг...
Thursday, November 25, 2010
Тооллогын үеэр "тоологдоогүй" иргэнийг гадаадруу зорчуулахгүй гэнэ үү?!
Сая ньюс.мн дээрээс мэдээ харж байтал нэг ийм гарчиг / http://www.news.mn/content/37222.shtml / нүдэнд өртлөө.
-------------------------------
"ТООЛЛОГОД ХАМРАГДАЖ БАЙЖ ГАДААДАД ЗОРЧООРОЙ"
Монгол Улсын хэмжээнд арваннэгд үгээр сарын 11-нээс 17-ны өдрүүдэд хүн ам, орон сууцны тооллого явагдана. Гадаадад суугаа монголчуудын цахим бүртгэл хэдийнэ эхлээд байгаа. Улс даяар нэг зэрэг эхлэх хүн ам, орон сууцны тооллого, бүртгэл явагдах хугацаанд гадаадад зорчих иргэд тооллогод хамрагдсан үнэмлэхтэй байхыг шаардаж буй ажээ. Арваннэгдүгээр сарын 11-ний өдрийн 24.00 цагаас 17-ны өдрийн 24.00 цагийн хооронд гадны улс оронд зорчих Монгол Улсын иргэд хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллогод хамрагдсан үнэмлэхтэйгээр улсын хилээр нэвтрэх юм байна.
--------------------------------
гэжээ. Эндээс тооллогын үеэр "тоологдоогүй хүн"-ийг гадагш гаргахгүй нь гэсэн гаргалгаа хийж болохоор байна. Хүнээ тоолох гэсэн төрийн маань санаачлага сайн л хэрэг. Тооллогод нийт иргэдээ хамруулах гэсэндээ авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг нь ч магтууштай. Анхлан -Зөв ш дээ гэж бодож суусан би, -Ингэж болдог юм болов уу гэж эргэлзэв.
-------------------------------
"ТООЛЛОГОД ХАМРАГДАЖ БАЙЖ ГАДААДАД ЗОРЧООРОЙ"
Монгол Улсын хэмжээнд арваннэгд үгээр сарын 11-нээс 17-ны өдрүүдэд хүн ам, орон сууцны тооллого явагдана. Гадаадад суугаа монголчуудын цахим бүртгэл хэдийнэ эхлээд байгаа. Улс даяар нэг зэрэг эхлэх хүн ам, орон сууцны тооллого, бүртгэл явагдах хугацаанд гадаадад зорчих иргэд тооллогод хамрагдсан үнэмлэхтэй байхыг шаардаж буй ажээ. Арваннэгдүгээр сарын 11-ний өдрийн 24.00 цагаас 17-ны өдрийн 24.00 цагийн хооронд гадны улс оронд зорчих Монгол Улсын иргэд хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллогод хамрагдсан үнэмлэхтэйгээр улсын хилээр нэвтрэх юм байна.
--------------------------------
гэжээ. Эндээс тооллогын үеэр "тоологдоогүй хүн"-ийг гадагш гаргахгүй нь гэсэн гаргалгаа хийж болохоор байна. Хүнээ тоолох гэсэн төрийн маань санаачлага сайн л хэрэг. Тооллогод нийт иргэдээ хамруулах гэсэндээ авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг нь ч магтууштай. Анхлан -Зөв ш дээ гэж бодож суусан би, -Ингэж болдог юм болов уу гэж эргэлзэв.
Subscribe to:
Posts (Atom)

