Wednesday, November 23, 2011

"Аюултай" баяр



Хэд хоногийн өмнө Энэтхэгээс ирсэн дотны найзын маань ярьсан зүйл надад энэ сэдвийг нээх сэдлийг төрүүлсэн юм.

Тэнд шашны бололтой нэг баяраар найман настайгаасаа наян настан хүртлээ хүн бүр динамит тэсэлж дэлбэлдэг  гэнэ. Багачууд нь бага хэмжээтэйг, томчууд нь том динамит тэслэдэг юм байх. Тэгээд л улс даяараа дайн гарав уу гэлтэй хэдэн шөнө пижигнэж "баярладаг" гэнэ. Зарим динамитанд байшингийн шил цонх доргиж хагарах ч энүүхэнд. Орой нь ТВ-ээр хаана, хэн, хэрхэн динамитандаа эд эрхтнээ гэмтээсэн талаарх мэдээ олон цагаар гардаг гэнэ.

Sunday, November 20, 2011

Би төрийн төлөө боож үхсэн оготно - 3 /Зөрөө/


... Манай эмнэлгийн байгууллагуудын үүд хавиар "Эмчийн яруу алдар бадартугай", "Эмч хүн бол амилсан бурхан" гэхшүү хуучин нийгмийн сүржин лоозонгууд шиг юм бичээтэй байх нь олонтаа. Энэ байдал бусад төрлийн ажил мэргэжлийнхэнд ч түгээмэл байдаг. За энэ ч яахав.

Өнөөгийн Турк улсыг үндэслэгч Ататурк гэж хүний хэлсэн ярьсан үгс өдгөө энэ орны олон байшингийн ханыг чимж байдаг. Тэдний нэг болох "Beni Türk hekimlerine emanet edin" буюу "Намайг Турк эмч нарт даатга" гэсэн үг эмнэлгийн гэх бүхий л байгууллагын үүдэнд бичээстэй байх. Эмч ажиллагсдын урам зоригийг тэтгэх энэ үгийг хэлэх болсны цаад зорилго нь "Цаадуулдаа бүрэн итгэж болно шүү" гэсэн мэссежийг ард түмэндээ хүргэх гэсэн хэрэг биз. Өөрөө ч энэ үгэндээ үнэнч байсан нь түүний намтраас харагддаг.

Saturday, November 19, 2011

Social media



Сүүлийн үеийн судалгаанууд дэлхийд хамгийн их уншдаг Европчуудын ном уншихад зарцуулдаг дундаж хугацаа буурч байгааг тогтоожээ. Үүний гол шалтгааныг мэдээллийг асар хурдтайгаар авдаг болсон интернэтийн энэ цаг үетэй холбон тайлбарласан байдаг. Өөрөөр хэлбэл хүмүүс хэдэн цаг, өдрөөр ном уншихаас хэдхэн минут интернэтээр хэсүүчлэн хүссэн мэдээллээ олж авахыг илүүд үзэх болжээ. Хүссэн ч хүсээгүй ч энэ үйл явц улам эрчээ аван үргэлжлэх нь ойлгомжтой. Мэдээж интернэт номыг орлоно гэвэл “хол хэвтэнэ”. Гэвч шинэ үеийнхний мэдлэг, мэдээллийг олж авдаг талбар нь номын сангаас интернэт каферуу шилжиж байгааг зүгээр хараад сууж боломгүй.

Урьд шөнийн бодол /5/


... Талийгч багшийн маань хэлэх дуртай байсан хундаганы үгийг би ч бас хэлэх дуртай. "Хүн болж төрнө гэдэг зүүний үзүүр дээр асгасан будааны ширхэг тогтохын дайтай ховор нандин хувь тохиол байдаг. Тэр ховор тохиолоор хүн болж төрчихөөд, энэ цаг мөчид энд цуглаад байж байгаа нь ч ховорхон учрал. Тиймээс энэ ховор учралын төлөө!". Харин сүүлийн хэдэн сар "Шударга ёсны төлөө!" гэж хундагаа өргөдөг боллоо. Гэхдээ ярих гэсэн зүйл маань энэ биш л дээ.

Tuesday, February 22, 2011

Урьд шөнийн бодол /4/

... хэдэн жилийн өмнөх наадмаар Хүй долоон худагт хурдан морь үзэхээр очсон юм. Ямар насны уралдаан байсныг нь санахгүй нь. Түрүүнд явсан морь нь барианаас холгүй хадуураад, эргэж замдаа ороод түрүүлэхийг хараад өөрийн эрхгүй хамар шархираад, нүд бүрэлзээд ирж билээ. Гадныхан хэзээ ч мэдэрч, ойлгож чадахгүй тийм сайхан мэдрэмж. Тэгэхэд би монгол хүн гэдгээ мэдэрсэн...