Яг одоо 2012 оны 2 сарын 24-ний шөнийн 01.20 болж байна. Дөнгөж сая блогтоо "Миний амьдрал гэрэл зурагт" нэртэй энэхүү бүлгийг нээх санаа төрлөө. Ингээд эхний зураг.
1983 он. Зүүн гараас эхнийх нь би (1 нас), өнөөдөр амьд байсан бол надтай чацуу 30 настай байх байсан Хэмбээтэй цуг. Хэмбээ бурхан болсон эмээгийн минь хав нохой. 16 насалсан. Нохойны хувьд 16 гэдэг өндөр нас. Хүүхэд байхад хөдөө намайг дагаад л, баасыг минь идээд бөгсийг минь долоогоод цэвэрлэчихдэг байсан гэсэн. Хөөрхий, нэг дуу цахилгаантай бороотой шөнө алга болоод эргэж ирээгүй дээ. Сайн нохой эзнээсээ холдож үхдэг гэх юм билээ. Юутай ч гэр бүлийнхээ ойр дотны нэгнээ алдсан эмээ бид 2 зөндөө гашуудаж уйлсан юм даг. 16 жил шүү дээ.
Би ч бас нохойгоо санадаг л юм
ReplyDelete