
МЭРФИГИЙН ХУУЛЬ
- Аливаа зүйл буруугаар эргэх магадлалтай л бол буруугаар эргэдэг.
- Шийдэгдсэн асуудал бүр шинэ асуудлыг төрүүлж байдаг.
- Газар унагасан цөцгийтэй талхны цөцгийтэй талаараа унах магадлал нь хивсний эдэлгээтэй эсрэг хамааралтай.
- Хонгилын үзүүр дэх гэрэл өөдөөс чинь ирж буй галт тэрэгний гэрэл байж мэднэ.
- Машин засаж байхад унагаасан багаж дандаа хүрэхэд хэцүү газарт унадаг.
- Эвдэрсэн цахилгаан бараа засварын газар авчирмагц ажиллаж эхэлдэг.
- Бүх юм хэвийн байвал чи орчноосоо тасарчээ гэсэн үг.
- Аливаа ажлыг бүрэн төгс хийхэд хэзээ ч цаг амждаггүй ч, түүнийг засаж залруулахад цаг хугацаа дандаа олддог.
- Хүн бүрт баян болох "хэрэждэггүй" төлөвлөгөө байдаг.
- Ямар ч буян шийтгэлгүй өнгөрдөггүй.
- Зээл авахын тулд эхлээд мөнгөний хэрэгцээгүй гэдгээ нотлох хэрэгтэй байдаг.
- Аливаа эд зүйлийг засах гэвэл илүү их цаг хугацаа, мөнгө зарцуулах болдог.
- Шинэ хууль, шинэ хуулийн цоорхойг бий болгодог.
- Шинэ зангиа хоол соронзоддог.
- Дэлгүүрт хөлд чинь таарсан гутал хамгийн үзэмжгүй нь байдаг.
- FM радио асаахад дуртай дууны чинь сүүлийн мөрүүд явдаг.
- Шүршүүрт орох хүртэл утас дуугардаггүй.
- Андуурч залгасан дугаар хэзээ ч -Одоогоор холбогдох боломжгүй байгаа тул... гэж хэлдэггүй.
- Шинийг нь авах хүртэл алга болгосон хуучин олддоггүй.
- Яриандаа алдаа гаргах хүртэл хэн ч таныг сонсохгүй байгаа.
- Амжилт ганцаардмал байхад азгүйтэл дандаа олны дунд болдог.
- Мэргэжилтэн гэж гаднаас орж ирсэн хүнийг хэлдэг.
- Нууц чухал бичиг баримтууд хувилах машинд мартагддаг.
- Машин барьж сурах хүртлээ жинхэнээсээ хараахыг сурах хэцүү.
- Аливаа туршилт үр дүнд хүрч байвал нэг асуудал байна гэсэн үг.
- Албан газар хүний гунжин хир зэрэг урт байна хийж буй ажил нь тэр зэрэг чухал биш байдаг.
МЭРФИГИЙН ГЭР БҮЛИЙН ХУУЛЬ
- Гэрлэх нь салахаас дандаа хялбар байдаг. Буруутан нь мэдээж гэр бүлийн хүн байдаг.
- Мөнгөний төлөө гэрлэж болохгүй. Илүү аятайхан нөхцөлтэйгээр мөнгө олох боломжууд бий.
- Аливаа хосын зэрэг -Тийм гэж хэлэх сүүлчийн газар нь гэрлэх ёслол байдаг.
- Гэрлэлт, сайхан харьцааг дууёгах хамгийн хялбар арга.
- Хосуудаас хамгийн түрүүнд унтдаг нь хамгийн их дуугаар хурхирдаг нь байдаг.
- Хэрвээ хэн нэгэн нь эхнэрийг чинь салгаж авбал түүнийг хорлох хамгийн сайн арга хамтдаа амьдрахыг нь зөвшөөрөх явдал юм.
- Үлгэрт хосууд гэрлээд, насаараа аз жаргалтай амьдардаг. Үлгэр гэж нэрлэсний учир нь энэ юм.
МЭРФИГИЙН ДАЙНЫ ХУУЛЬ
- Хэзээ ч битгий март. Зэвсгийг чинь хамгийн хямд үнэ амласан компани хийсэн гэдгийг.
- Хэрвээ довтолгоо амжилттай болж байвал урхинд оржээ гэсэн үг.
- 5 секундны гар бөмбөг бүр үнэндээ 3 секундных байдаг.
- Дөт зам дандаа минажүүлэгдсэн байдаг.
- Өөдөөс чинь ирж буй суманд "хөдөлгөөний давуу эрх" бий.
- Хэрвээ дайсан овоо хараанд чинь байгаа бол чи ч бас дайсны овоо хараанд байна гэсэн үг.
- Илүү чамин дүрэмт хувцастай тал нь ялагддаг.
ЗУГАА ЦЭНГЭЛ=МӨНГӨ+ЦАГ+ЭРЧ ХҮЧ
- Залуу зандан насанд цаг хугацаа, эрч хүч байдаг ч төнгө байдаггүй.
- Идэр насанд мөнгө, эрч хүч байдаг ч цаг хугацаа байдаггүй.
- Өтөл насанд мөнгө, цаг хугацаа байдаг ч эрч хүч байдаггүй ээ гэж.
Wow.
ReplyDelete