...Хүн эрүүлдээ ч согтуудаа ч нэг л зангаараа байх хэрэгтэй гэж би боддог. Эрүүлдээ даруу, ноомой хүн хэдэн хундаганы дараа эр бар нэгэн болох шиг, үг нь олшроод, дуу нь чангараад, уусан юм нь "доошоо" нь орчихдог хүмүүс ч байдаг. Хэрвээ хэдхэн "грамм" тухайн хүний зан аашийг өөрчилж байвал би тэр нөхрийг характер нь төлөвшөөгүй хүн л гэж бодно. Тийм хүмүүст итгэл өгөхөд хялбар биш байдаг...
Saturday, November 27, 2010
Thursday, November 25, 2010
Тооллогын үеэр "тоологдоогүй" иргэнийг гадаадруу зорчуулахгүй гэнэ үү?!
Сая ньюс.мн дээрээс мэдээ харж байтал нэг ийм гарчиг / http://www.news.mn/content/37222.shtml / нүдэнд өртлөө.
-------------------------------
"ТООЛЛОГОД ХАМРАГДАЖ БАЙЖ ГАДААДАД ЗОРЧООРОЙ"
Монгол Улсын хэмжээнд арваннэгд үгээр сарын 11-нээс 17-ны өдрүүдэд хүн ам, орон сууцны тооллого явагдана. Гадаадад суугаа монголчуудын цахим бүртгэл хэдийнэ эхлээд байгаа. Улс даяар нэг зэрэг эхлэх хүн ам, орон сууцны тооллого, бүртгэл явагдах хугацаанд гадаадад зорчих иргэд тооллогод хамрагдсан үнэмлэхтэй байхыг шаардаж буй ажээ. Арваннэгдүгээр сарын 11-ний өдрийн 24.00 цагаас 17-ны өдрийн 24.00 цагийн хооронд гадны улс оронд зорчих Монгол Улсын иргэд хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллогод хамрагдсан үнэмлэхтэйгээр улсын хилээр нэвтрэх юм байна.
--------------------------------
гэжээ. Эндээс тооллогын үеэр "тоологдоогүй хүн"-ийг гадагш гаргахгүй нь гэсэн гаргалгаа хийж болохоор байна. Хүнээ тоолох гэсэн төрийн маань санаачлага сайн л хэрэг. Тооллогод нийт иргэдээ хамруулах гэсэндээ авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг нь ч магтууштай. Анхлан -Зөв ш дээ гэж бодож суусан би, -Ингэж болдог юм болов уу гэж эргэлзэв.
-------------------------------
"ТООЛЛОГОД ХАМРАГДАЖ БАЙЖ ГАДААДАД ЗОРЧООРОЙ"
Монгол Улсын хэмжээнд арваннэгд үгээр сарын 11-нээс 17-ны өдрүүдэд хүн ам, орон сууцны тооллого явагдана. Гадаадад суугаа монголчуудын цахим бүртгэл хэдийнэ эхлээд байгаа. Улс даяар нэг зэрэг эхлэх хүн ам, орон сууцны тооллого, бүртгэл явагдах хугацаанд гадаадад зорчих иргэд тооллогод хамрагдсан үнэмлэхтэй байхыг шаардаж буй ажээ. Арваннэгдүгээр сарын 11-ний өдрийн 24.00 цагаас 17-ны өдрийн 24.00 цагийн хооронд гадны улс оронд зорчих Монгол Улсын иргэд хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллогод хамрагдсан үнэмлэхтэйгээр улсын хилээр нэвтрэх юм байна.
--------------------------------
гэжээ. Эндээс тооллогын үеэр "тоологдоогүй хүн"-ийг гадагш гаргахгүй нь гэсэн гаргалгаа хийж болохоор байна. Хүнээ тоолох гэсэн төрийн маань санаачлага сайн л хэрэг. Тооллогод нийт иргэдээ хамруулах гэсэндээ авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг нь ч магтууштай. Анхлан -Зөв ш дээ гэж бодож суусан би, -Ингэж болдог юм болов уу гэж эргэлзэв.
Monday, November 22, 2010
Хүн ба Компьютер

Хэдэн жилийн өмнө компьютергүй, интернэтгүй, блоггүй амьдарч болоод байсан бид өнөөдөр ямар байдалд хүрснээ бодох л хэрэгтэй болоод байна. Өдрөөс өдөрт бид урдаа байгаа компьютертэйгээ эд эс, сэтгэл зүрхээрээ холбогдсоор байна. Зүйрлүүлж хэлбэл:
Хүмүүсийн харилцаанд техник, технологийн дэвшлийн үзүүлэх сөрөг нөлөө
21-р зуун бол мэдээллийн зуун гэх үг яг л онч мэргэн үг шиг чихэнд хоногшоод удаж байна. Ямартай ч хүмүүс мэдээлэлд их амархан бас хурдтай хүрч чаддаг болсон нь хэнд ч ойлгомжтой. Цагтаа хэл мэдээ нэгээс нөгөөд очих нь хэдэн хоног, сар, жилийг авдаг байсан бол өнөөдөр утасны нөгөө үзүүрт дэлхийн аль ч өнцөг холбоотой байдаг болжээ. Тэгэхээр энэ зуун бол яалт ч үгүй мэдээллийн зуун.
Нөгөө талаас техник технологийн хөгжил дэвшил хүний амьдралыг улам амар хялбар болгож/болгосоор байна. Угаалгын машин, гар утас, компьютер, интернэт, тоос сорогч, аяга таваг угаагч, шарах шүүгээ, хурдан галт тэрэг, mp3 тоглуулагч... г.м энэ бүгд захын жишээ.
Нөгөө талаас техник технологийн хөгжил дэвшил хүний амьдралыг улам амар хялбар болгож/болгосоор байна. Угаалгын машин, гар утас, компьютер, интернэт, тоос сорогч, аяга таваг угаагч, шарах шүүгээ, хурдан галт тэрэг, mp3 тоглуулагч... г.м энэ бүгд захын жишээ.
Таны эрх ашиг зөрчигдөөд байвал чанга дуугаар орилооч!
Манай монголчууд их тайван хэнэггүй улс юм. Үүнийг нотлох гээд байх ч хэрэггүй биз. Хаа нэг газар зүй бус харьцаа, шударга бус явдалтай учирчихаад чимээгүй дотроо хадгалаад л явдаг.
Гэтэл өрнийн улс орны иргэд иймэрхүү юманд их соргог ханддаг. Ганцхан жишээ: би аливаа электрон бараа ч юм уу янз бүрийн бүтээгдэхүүн авахдаа эхлээд заавал интернэтээс тухайн бүтээгдэхүүнтэй холбоотой мэдээллийг олж харахыг хичээдэг. Ингэхдээ гол анхаардаг зүйл маань тухайн бүтээгдэхүүнийг урьд нь авч хэрэглэж байсан хүмүүсийн бичсэн сэтгэгдэл.
Гэтэл өрнийн улс орны иргэд иймэрхүү юманд их соргог ханддаг. Ганцхан жишээ: би аливаа электрон бараа ч юм уу янз бүрийн бүтээгдэхүүн авахдаа эхлээд заавал интернэтээс тухайн бүтээгдэхүүнтэй холбоотой мэдээллийг олж харахыг хичээдэг. Ингэхдээ гол анхаардаг зүйл маань тухайн бүтээгдэхүүнийг урьд нь авч хэрэглэж байсан хүмүүсийн бичсэн сэтгэгдэл.
Урьд шөнийн бодол /2/
... Унтахаасаа өмнө "The good, the bad, and the ugly"-г үзлээ. Хүүхэд байхдаа амтархан үздэг байсан энэ киног дахин үзэхдээ урьд нь огт анзаарч байгаагүй олон зүйлийг "нээж" харлаа. Ялангуяа Ennio Morricone-ий хийсэн киноны soundtrack-ууд.. Тэр дундаа "La Storia De Un Soldato (The Story Of A Soldier)" нь зүгээр л гайхамшиг! /Сонирхсон хүн нь google-дээд олж сонсоно биз/...
... Биз-ийн нэг танил маань намайг танихаа больчих юм. Уг нь тэр бид 2 цагтаа найзууд л явсан юм гээд дуу байдаг даа. Харин одоо мэндийг нь мэдэх гэсэн оролдлого минь хаданд хашгирснаас өөрцгүй болжээ. /Түүнд би ямар нэг буруу зүйл хийсийм болов уу/ гэж бодоод хариуг нь олсонгүй... Гэхдээ зүгээр ээ... Амьдрал үргэлжилж байна...
... Биз-ийн нэг танил маань намайг танихаа больчих юм. Уг нь тэр бид 2 цагтаа найзууд л явсан юм гээд дуу байдаг даа. Харин одоо мэндийг нь мэдэх гэсэн оролдлого минь хаданд хашгирснаас өөрцгүй болжээ. /Түүнд би ямар нэг буруу зүйл хийсийм болов уу/ гэж бодоод хариуг нь олсонгүй... Гэхдээ зүгээр ээ... Амьдрал үргэлжилж байна...
Намайг уйлуулсан "Aftershock"

Харин өнөөдөр Aftershock-ийг үзээд цурхиртал уйлснаа элдэв чамин үггүйгээр хуваалцъя гэж бодлоо. Хажууд намайг ичээх хүн байгаагүй болохоор харин ч нэг санаа амар уйллаа.
Урьд шөнийн бодол
Шөнө хүү маань уйлбал сэрэх нь дээ. Миний хүү зарим шөнө нээх чанга орилоод л уйлах юм. Маргааш орой марталгүй ширгэлэхээс. Ширгэлнэ гэснээс үнэхээр нялх хүүхдийг ширгэлсний дараа нам унтдаг нь сонин шүү. Бодвол гал гээч мундаг махбодь хүүхдийн орчин дахь муу энергийг үгүй хийдэг эд байх даа...
... Хүүхдүүд маань хөөрхөн том болж л байна даа. Өвөл Монголоос гарахад ч хүү маань муухай ханиад хүрчихсэн хэцүү байсан шүү. Наашаа ирээгүй бол тэр ханиадаа эдгээсэн ч эргэж тусаад л өвөлжингөө заваарах байсан байх даа. Яаж овоо энэ хэдийгээ энд авчирсан юм...
Айл бүрт нэг архичин, нэг бөө, нэг сүлжээний бизнесчин...
Өнөөдөр news.mn дээр "Дуучин Ариунаа бөө болох гэнэ" гэсэн бичлэг нүдэнд өртлөө. Надтай адил олонхи монголчууд үүнийг уншаад нэг их гайхаагүй л болов уу. Харин доор нь бичээтэй байсан хүмүүсийн сэтгэгдэл дундаас хэн нэгний "Айл бүрт нэг архичин, нэг бөө, нэг сүлжээний бизнесчин байдаг боллоо доо" гэж бичсэн нь эхэндээ надад инээдтэй санагдсан ч аажмаар нүүрэн дэх инээмсэглэл маань -Нээрээ л гашуун үнэнийг хэлчихээ юу даа гэсэн бодол дунд замхарч энэхүү бичлэгээр бодлоо илэрхийлэхэд хүргэлээ.
Цахим ертөнц дэх Монголчуудын орон зай
Монгол улс: газар нутаг 1,564,116 км², хүн ам 2,671,786 (2009 оны тооцоогоор), нийслэл нь Улаанбаатар... г.м. Энэ бол Монголчууд бидний бодит ертөнц дээр эзлэн буй орон зай.
Тэгвэл зогсолтгүй хүрээгээ тэлж буй цахим ерцөнцөд бидний эзлэх орон зай юу вэ?
Миний бодлоор интернэтээс хүссэн мэдээллээ олж авах боломж, сонголтын цар хүрээ бидний цахим орчин дахь орон зайг тодорхойлох болов уу. Өөрөөр хэлбэл интернэтэд байршсан монгол хэл дээрх бүх төрлийн файлын цогц бидний интернэтэд эзлэх орон зайг илтгэнэ.
Магистрын дипломын ажил бичих зөвлөмж
Нэг үеэ бодвол Монголын залуус боловсролдоо их анхаардаг болсоор удаж байна. Хүн бүр нэг ч гэсэн хэл сурах гэж оролддог, яаж ийж байгаад нэг бакалаврын боловсрол эзэмшихийг цаашилбал магистр хийхээр мэрийдэг болжээ. Үнэхээр ч Монголд бакалавр байтугай магистргүй бол "явахаа байчихсан" гэж улс амьтан ярих юм билээ. Хэрвээ ийм болчихсон бол нэг төрлийн "гажиг" үүсчээ л гэж би ойлгоно. Угтаа хүн бүр номын мөр хөөх албагүй, нийгэмд тийм хэрэгцээ ч байхгүй гэж би боддог.
Гэхдээ энэ удаад номын мөр хөөж яваа эрхэм дүү нар, үе тэнгийн залуустаа өөрийн багахан туршлага, үзсэн, уншсан зүйлээсээ хуваалцъя гэлээ.
Хэний мөнгийг, хэний төлөө? /үнэ & чанарын сонголт/

Би төрийн төлөө боож үхсэн оготно-2 /"Буруу" зөв/
Хэд хоногийн өмнө... Хэдэн найзтайгаа гадуур алхаж явахдаа хэсэг ногоон талбайг тойрч гарах боллоо. Манай хэд ч сурсан зангаараа хүний хөлөөр зүлэг нь юу ч үгүй талхлагдсан жимээр зам товчлох маягтай явахад харин нэг нь залхууралгүй зүлэгийг тойрсон засмалаар явдаг юм байгааз биз дээ. Бид ч түүний хэнхэг, мулгууг гайхаж тэрүүхэн дэндээ амны зугаа хийгээд л өнгөрсөн юм.
Өнөөдөр... Бидний хэдэн нөхөд машинтай гадуур явж байлаа л даа. Орой байсан болохоор бараг машингүй шахуу уулзвар дээр улаан гэрэлд зогстол ард сууж байсан хэд маань -Юугаа хүлээсэн юм. Машин алга байна яв аа! л гэж байна.
Дээрх 2 тохиолдол хамгийн энгийн жишээнүүдээс шүү.
Би төрийн төлөө боож үхсэн оготно-1 /Авто осол/
Авто осол, авто хэргийн ялгааг олонхи хүмүүс мэдэхгүй байх аа. Би лав тэгэж боддог юм. Авто осол гэдэг нь 2 машин шүргэлцэх мөргөлдөх ч юм уу эд материалын хохирол бүхий ослыг хэлээд, харин ослын улмаас хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан бол авто хэрэг гээд байх шиг байгаа юм.
Улаанбаатарын замд жолоо мушгидаг хүн болгон ядаж нэг удаа "шүргэлцсэн" байдаг гэхэд эсэргүүцэх хүн гарахгүй биз. Нээх сайхан нартай өдөр сэтгэл санаа өөдрөг гэрээсээ гараад хаашаа ч юм яарч явтал нэг "салгалсан" юм хажуунаас ирээд "наагаад" авдаг юм байгаа биз дээ. За тэгээд л бөөн хэрүүл болно доо. Тэднийг харсан хүмүүс замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаарх тэдний мэдлэгийг "гайхаж шагштал" хэрэлдэнэ дээ. Үнэндээ хэрэлдээд асуудлаа шийдэж чаддаг бол нэг хэрэг. Гэтэл бүр барилцаад авах нь дэндүү олон. Түүнээс цаашихыг нь дурсаад ч хэрэггүй биз.
Би төрийн төлөө боож үхсэн оготно
Амьдрал баян болохоор бидний алхам тутамд баярлах эсвэл бухимдах зүйлс таарч байдаг. Харин бид /монгол хүний хэнэггүй зан ч юм уу/ ихэнхдээ дутагдлын хажуугаар дуугүй өнгөрчихдөг. Бүгд мэддэг хирнээ хэн ч энэ талаар /ядаж/ ярьдаггүй бол юу ч өөрчлөгдөхгүй. Тиймээс энэ сэдэвт та бидний сайн мэдэх ч тэр бүр "гомдоллоод" байдаггүй, тэгсэн хирнээ байнга бидний морал /сэтгэл санаа/-ыг унагаж байдаг аль бүгдийн тухай өөрийн бодлоо хуваалцах болно.
Хөөрхий дөө эмээ минь
А: Байнуу
Б: Байнуу
А: Аа байна байна. За юу байна.
Б: Дарьгангын эмээ маань өнгөрчихлөө.
А: Юу уу... хэзээ
Б: Өнөө өглөө сэрээгүй гэсэн.
А: ... /санаа алдав/ Хөөрхий дөө эмээ минь.
Traffic terror
17.зуунд Францид өрнөсөн хувьсгалаар анх литературт орсон террор гэх нэр томъёо өнөөдөр янз бүрийн салбарт хэрэглэгдэх болжээ. Жишээ нь: төрийн террор, хөл бөмбөгийн террор, авто замын террор гэх мэт.
Ааваа дурсана
Тэгэхэд би дөнгөж 9 нас хүрээд хэдхэн хонож байсан юм. 1991 оны 2 сарын дундуур л байх. Гадаа цаанаа нэг зэврүүн хүйтэн өглөө би сэрээд амандаа дуу аялсан чинь эгч маань -Хар өглөөгүүр гингэнэлээ гэж намайг загнаж байсан санагдана.
Жаахан хүүхэд болохоор би анзаараагүй байх л даа. Хожим нь бодохнээ ах, эгч нарын маань царайнд нэг л түгшүүртэй харц тодхон байсан юм билээ. Гэтэл гаднаас ээж маань уйлсаар орж ирсэн. Бүгд уйлаад л... Би юу болсныг нь мэдээгүй ч тэднийг дагаж уйлаад л...
Харанхуйг зүхэж суухаар нэг ч гэсэн лаа асаацгаая!

Uuriintuya: bid hed neeree Batsumber asramjiin gazar yavj baisan
Uuriintuya: tend aimar hetsuu shd
Uuriintuya: ur uragdah shig l bolson
Uuriintuya: manai heden naiz niileed zorij ochsiin joohon yum avaad
Uuriintuya: tegsen hetsuu gazar baisan
Uuriintuya: manai uls araich de l gej bodson
CAPHbI XYH: ahmadiin asramjiin gazar biz de te
Uuriintuya: tiim
Uuriintuya: uilmaar shd
Murphy-гийн Хууль - 3
Хөгжилтэй, хорлонтой хирнээ үнэний хувьтай Мэрфигийн хуулиудын үргэлжлэлийг хүргэлээ. Өмнөх бичлэгүүд нь блогт байгаа шүү.
- Тэнэг хүнтэй бүү маргалд. Хүмүүс та хоёрыг ялгахгүй байж мэднэ.
- Хумсаа авсны дараахан хумс хэрэгтэй ажил гардаг.
- Шургуулга онгойлгоод халбага авах гэхэд гарт чинь эхлээд хутга, дараа нь сэрээ тааралдана. Эцэст нь халбаганы хэсгээс нэг юм авахад тэр нь халбаганд холилдсон сэрээ байдаг.
- Хоолны давсыг амсалгүй давс хийсэн бол шорвог болсон гэдэгт нь эргэлзэх хэрэггүй.
- Эмчийн зөвлөсний дагуу гам барих хэдэн өдрүүдэд урьд урьдаас илүү ууж идэх үйл явдлууд болдог.
- Хэн нэгнээс мөнгө зээлсэн бол зээлдүүлэгч хамгийн боломж муутай үед тань мөнгөө нэхдэг.
Шинэ жил

Өнөөдөр өчигдрийн үргэлжлэл, маргаашийн эхлэл байдаг шиг үнэн хэрэгтээ 2009 оны 12 сарын 31, 2010 оны 1 сарын 1-ны хооронд ямар ч ялгаа байхгүй. Нар манддагаараа мандаж, сар түгдэгээрээ түгнэ. Шинэ он гарч байгаа ч шинэ юм их ховор.
Тэгвэл бид яагаад шинэ жил болохоор хөөрч баясдаг юм бэ?
Нэг эмэгтэйд хандаж хоёр үг
Би чиний профайлаар зочлосоон. Нас чинь байхгүй байсан. Гэхдээ надаас нээх олон эгч биш байх гэж бодож байна. Хараад байхад чи их завтай хүн бололтой. Биз-д 100 сэтгэгдэл бичигдвэл тал нь чинийх байдаг байх гэж би боддог шд. 24 цагийн 25-ыг нь биз-д өнгөрөөдөг гэх ч юм уу. Тэгэхээр чи бол яалт ч үгүй энэ сайтны од шүү.
Намайг анхаарал татах хэрэгцээ байгаа бол би чамайг анхаарч байгаа гэсэн байналээ. Энэ сайтны од намайг анхаарч, тоож, бичсэн хэдэн нийтлэлд минь сэтгэгдлээ үлдээж /хэрвээ чиний бичсэнийг сэтгэгдэл гэх юм бол/ байгаад би зүрхний угаас баярлаж байгаа шүү. Надад анхаарал татах хэрэгцээ байгаа. Гэхдээ чамайг анхаараад өгөөч ээ гэж лав гуйгаагүй шүү. Яахав архивын ёроолд байсан бичлэгийг минь хайж олоод энд ЧААТ болгосонд чинь баярлах хэрэгтэй л байх.
Намайг анхаарал татах хэрэгцээ байгаа бол би чамайг анхаарч байгаа гэсэн байналээ. Энэ сайтны од намайг анхаарч, тоож, бичсэн хэдэн нийтлэлд минь сэтгэгдлээ үлдээж /хэрвээ чиний бичсэнийг сэтгэгдэл гэх юм бол/ байгаад би зүрхний угаас баярлаж байгаа шүү. Надад анхаарал татах хэрэгцээ байгаа. Гэхдээ чамайг анхаараад өгөөч ээ гэж лав гуйгаагүй шүү. Яахав архивын ёроолд байсан бичлэгийг минь хайж олоод энд ЧААТ болгосонд чинь баярлах хэрэгтэй л байх.
Хэрэглэгч та хаан
Захын хүнсний дэлгүүрлүү ороход л "Хэрэглэгчийн найдвартай түнш" гэсэн бичигтэй цэнхэр даавуу өлгөөтэй байдаг болсоор багагүй хугацаа өнгөрчээ. Анх ч энэ даавууг харсан хэрэглэгч -Гайгүй үйлчилгээ авах нь дээ гэж боддог байсан цаг ул болж одоо энэ цэнхэр даавуу яг л дэлгүүрийн ажиллах цагийн хуваарь шиг нүдэнд төдийлөн өртөхөө байжээ. Цэнхэр даавууны араас шил шилээ дараад олон гоё гоё бичигтэй даавуу гарсан л даа.
Хэрвээ иймэрхүү даавуу, өргөмжлөл, цом, таваг, сүржин номинаци, цол гуншингаар хэмжигддэг бол ч манай үйлчилгээний салбар дэлхийд өрсөлдөхүйц болох байсан биз. Харамсалтай нь тэд хүнд үйлчилдэг гэдгээ дандаа мартчихдаг эсвэл бүр огт мэддэггүй байх.
Хардалт

Түркийн нэг зүйр цэцэн үг байдаг. Gözden ırak olan, gönülden ırak olur. Орчуулбал "Нүднээс далд /хол/ байгаа хүн зүрх сэтгэлээс бас хол байдаг". Утгачилбал цаг хугацаа, орон зайгаар хүмүүс тусгаарлагдсан цагт ямар ч агуу хайр аажмаар бөхдөг гэсэн санаа. Нөгөө монголын залуу гэр бүлүүдийн салалтын гол шалтгааны нэг шүү дээ. Гэхдээ энэ удаад зөвхөн хардалтын тухай л ярилцах болно.
Хүний амьдралын хамгийн том бэлэг-Хүүхэд
"18 нас хүрээд аавынхаа дэргэд тогтохоо болилоо би" гэж дуун дээр гардаг шиг нэг л өдөр эр бие өсөж эсгий сунаж, хосоор амьдрах хорвоогийн жамаар бүсгүй хүнтэй ханилан сууж гал голомтоо бадрааж байсан минь саяхан. Нэг л өдөр "ирж яваа шинэ хүн"-ий тухай эхнэр чинь чамд дуулгахад яг юу мэдэрч байгаагаа өөрөө ч ойлгохооргүй тийм олон янзын мэдрэмж эр хүнд төрдөг. Гэхдээ л тэр дундаас хамгийн хүчтэй мэдрэмж нь баярлаж догдлох байдаг.
Murphy-гийн Хууль - 2
Хөгжилтэй хирнээ үнэний хувьтай Мэрфигийн хуулийн хэдэн шинэ зүйлийг нэмж бичлээ. Хүсвэл та энэ бичлэгийн эхлэлийг hhttp://CAPHbIXYH.blogspot.com/2010/11/murphy.html линкээс олж уншаарай.
- Уучлал гуйх нь, зөвшөөрөл авахаас хялбар байдаг.
- Унтаж байгаа нялх хүүхэд, аав ээж нь яг унтах тэр агшинд сэрдэг.
- Нэг зүйлийг засах зуур гараа тостой хутгачихсан байхад хамрын үзүүр загатнадаг.
- Хүмүүс чамайг харах магадлал нь чиний орсон тэнэг байдалтай шууд хамааралтай.
- Даргадаа дугуй хагарсны улмаас ажилдаа хожимдсоноо хэлсний чинь маргааш жинхэнээсээ дугуй чинь хагардаг.
Шинэ хүнд нэр өгөхдөө анхаарах зүйлс

Өөдрөг үзэл ба "Зөрлөг"

Нийтлэлд сэтгэгдэл бичих уриалга
Бидний амьдралд интернэтийн эзлэх орон зай өдөр ирэх бүр өсөн нэмэгдэж байгаатай маргах хүн үгүй биз. Зүгээр л өөрийн чинь компюьтерийн ард суух цаг хэрхэн уртасч байгааг анзаарахад хангалттай. Үүнтэй зэрэгцээд бид ч бас хөгжиж байх учиртай. Бид маш олон сайт, блогоос янз бүрийн мэдээллийг авдаг, заримд нь "сэтгэгдлээ" үлдээдэг. Тэгвэл тэнд бидний бичсэн сэтгэгдлүүд үнэхээр урам хугалмаар байдаг. Тиймээс аливаа нийтлэлд сэтгэгдэл бичихдээ дараахь зүйлсийг анхаардаг байя гэж өөрийн зүгээс уриалмаар байнаа.
Монгол охины ХХХ бичлэг
Интернет гэдэг хязгааргүй их мэдээллийн нэг дор төвлөрсөн газар. Харамсалтай нь монгол хэлнээс өөр ямар нэг хэл мэдэхгүй бол бид энэ их мэдээлэлд санаснаараа хүрч чаддаггүй. Яагаад гэдгийг нь ойлгох маш амархан. Google-д ороод ямар нэг юмны талаар мэдээлэл авах гэж хайлт хийвэл монгол хэлээр нэг их үр дүн олддоггүй. Харин өөр хэлээр бол уншиж барахааргүй үр дүн олддог.
Би ерөнхийлөгчийн хамаатан
Манайхны нэг хошин шог дээр гардаг шиг санагдана. Манай аавын дүүгийн хүүхдийнх нь хадмынх нь салсан авгайгийнх эгчийнх нь охиных нь... гэж ирээд л. Камертоны "Чка өдөр" гэдэг дуун дээр "За за олон юм асуувал хамаатан болчихно шүү" ч гэж гардаг. Үнэхээр хөөгөөд бодоод байвал би ямар ч байсан ерөнхийлөгчийн хамаатан болж таараа. Тэгэхээр та бид 2 ч гэсэн хамаатнууд. Яахав жаахан холын хамаатнууд л байх. Гэхдээ л бид Монгол хэмээх их айлын хүүхдүүд. Бидний судсаар нэг л цус урсаж байдаг болохоор бид бүх л талаараа бие биетэйгээ дэндүү адилхан. Яг л төрсөн ах дүүс шиг.
Зүүд
Урд шөнө би зүүдлэлээ
Урд шөнө чи зүүдлэв үү
Урд шөнө би зүүдлэлээ.
Урд шөнө хар дарж зүүдлэлээ.
Chat \эхлэл\
covergirl: Hi
sculptor17: Zavtai bol jhn chalchihuu
covergirl: yagaad ugui gej :-)
covergirl: haanaas ve?
sculptor17: saran deerees
covergirl: hehe naanaa yu hj bgan
sculptor17: ajillaad l amidraad l :-)
sculptor17: chi haana bgan
covergirl: naran deer kkk
Би нэг охин найрлаа л даа
Өнгөрсөн зун л даа. Амралтаараа Монголдоо очоод байсан цаг. Холоос ирсэн хүндтэй хүн байж байгаад 7 хоног өнгөрөөд л хуучраад хүн амьтан тоохоо больчихдог шүү дээ. Яг л тэр үед. Тэр өдрөөс эхлээд халаасандаа нэг бал, цаас авч явдаг боллоо. Ямар учиртай болох нь доор ойлгогдоно.
Сарнай ус 2

Хайрлана дурлана гэдэг зүгээр л хайртай дуртай гэж хэлээд зарлаад өнгөрөхийн нэр биш, хайрынхаа төлөө хайртынхаа төлөө хийж чадах бүхнээ хийхийн нэр юм шүү /2002 он/
2009-10-10 03:42:57
Хэрвээ чи зүг буруулж хүнийх болсон юм бол...
... би шазуураа чанга гэх чинь зууж чимээ ч гаргалгүй чамайг таг мартана гэсэн үгийг би хаа нэгтэйгээс уншиж байсан санагдана. Үсээ цайж, зүсээ гээтлээ би түүнийг хүлээнэ гэж боддог. Хайрлаж дурлаж, харамлаж зүүдэлж, халдаж зүрхлэлгүй явсан тэр охиныг би өчигдөр өөр хүний өвөрт олж харлаа. Уур минь ихэд хүрч уул авч шидмээр санагдсан ч би баруун гараараа зүүн гараа барьж, уураа уушгиндаа хадгалж утааг нь хамраараа гаргалаа. Хүнд хууртагдаж явснаа бодохоор ой гутмаар.
\Мэдээж амьдрал дээр ийм юм болоогүй л дээ. Миний уран сэтгэмж л байсан бололтой.\
2009-10-10 03:18:43
Тэр бид 2
Дурлалын бурхадаас яльгүй хайр дурлал хулгайлаад, сэм сэмхэн бие биенээ хараад их л таатай байсан санагдана. Бүх юм гайхалтай сайхан байгаагүй ч гэлээ тийм ч муу байгаагүй гэж би боддог. Инээдтэй хэрэг. Тэр надтай уулзахгүй юм гэнээ. Надад өгсөн юм байхгүй болохоор алдах юм байхгүй гэж би боддог. Үлгэр бүхэн амар сайхандаа жаргажээ гэж төгсдөг ч энэ үлгэр яаж төгсөхийг би мэдэхгүй л дээ. Уг нь киноны гол баатар үхэхэд ихэнх үзэгчдийн урам нь хугардаг байх.
Заримдаа
Заримдаа, балчир хүүхэд мэт цурхиран уйлж ээждээ очмоор
Заримдаа, огт танихгүй нэгэнд очиж хайр сэтгэлээ илчилмээр
Заримдаа, харанхуй өрөөнийхөө мухарт сууж гэрэл гэгээнээс зугтмаар
Заримдаа, замд таарсан нохой бүхэнлүү чулуу шидэж хүндээр хараамаар
Заримдаа, сайхан зүүдэндээ автан хэзээ ч сэрэмгүй унтмаар болох юм.
My favourite words
Хүн бүрт дуртай үг гэж байдаг. Тэр нь ихэвчлэн амьдралдаа дагаж мөрдөх гэсэн зарчим байдаг. Надад ч бас дуртай, бодож санаж явдаг зарим нэг үг байдаг.
- Нэг бол байгаа шигээ харагд, Нэг бол харагдаж байгаа шигээ бай. /дотор, гадар 2 чинь адилхан байг гэсэн санаа. Миний хамгийн дуртай үг/
- Чадахгүй бол хүнд юм амлах хэрэггүй.
- Өгсөхөд урсаагүй хөлс, уруудахад нулимс болдог.
- Сонгох гэдэг бусдаас нь татгалзахыг хэлнэ.
- Хувийн нууцад зөвшөөрөлгүй халдах хэрэггүй. Чи алдах болно.
- Сүүнд түлэгдсэн хүн, таргийг үлээж уудаг.
- Хоолныхоо уурыг зарсан хүн, мөнгөний чимээг төлбөрт нь авдаг.
- Урд дугуй хаашаа, хойд дугуй тийшээ.
- Үхлээс чи айвал өдөр болгон үхнэ. Үхлээс чи айхгүй бол нэг л удаа үхнэ.
My favourite songs
Мэдээж бүгдийг нь тоочно гэвэл бүтэхгүй. Тийм болохоор нэг хамтлаг дуучны 4 дууг л бичлээ.
- 2pac- Hit em up
- 2pac- Changes
- 2pac- Dear mama
- 2pac- California love
- 2pac- Letter to my unborn
- 2pac- All eyez on me
- 2pac- Got my mind made up
- LLCoolJ- Down the aisle
Murphy-гийн Хууль

МЭРФИГИЙН ХУУЛЬ
- Аливаа зүйл буруугаар эргэх магадлалтай л бол буруугаар эргэдэг.
- Шийдэгдсэн асуудал бүр шинэ асуудлыг төрүүлж байдаг.
- Газар унагасан цөцгийтэй талхны цөцгийтэй талаараа унах магадлал нь хивсний эдэлгээтэй эсрэг хамааралтай.
- Хонгилын үзүүр дэх гэрэл өөдөөс чинь ирж буй галт тэрэгний гэрэл байж мэднэ.
- Машин засаж байхад унагаасан багаж дандаа хүрэхэд хэцүү газарт унадаг.
- Эвдэрсэн цахилгаан бараа засварын газар авчирмагц ажиллаж эхэлдэг.
Тэмүжин Жамуха 2 андууд байсан уу?
Би л лав үгүй гэж хэлнэ. Тэдний хооронд байсан өрсөлдөөн, үл ойлголцлоос болж ингэж хариулж байгаа юм биш шүү.
Би "Монголын Нууц Товчоо"-г унших дуртай. Хүүхэд байхаасаа л амтархан уншдаг байсан одоо ч хэвээрээ. "Чингис хааны язгуур дээд тэнгэрээс заяат төрсөн Бөртэ чоно" гэж ирээд бараг л цээжилчихсэн байлаа "худалч хүнд".
Харин саяхан уншиж байгаад нэг "сонин юмтай" таарлаа.
Мухар сүсэг

Таксины дугаар
Зарим гадаад орнуудад таксинууд дугаараа машиныхаа 2 хажуу талд заавал бичдэг (наадаг) юм байна. Энэ нь их зөв юм шиг надад санагдлаа. Өнөөдөр авто машинаар үйлдэгдэх гэмт хэргүүд манайд олон гарах болсон. Наад зах нь л зам дээр хүн дайрчихаад юм уу, бусдын машиныг мөргөчихөөд зугтах тохиолдол зөндөө байдаг.
Энэ тохиодолд машины хажуу бөөрөн дэх харьцангуй томоор бичиж наасан дугаарыг гэрчүүд харахад илүү хялбар байх болов уу. Ингэвэл та ч гэсэн таксинд хэн нэгнийг суулгачихаад дугаарыг нь харах гэж араас нь өнгийхийн оронд хажуугаас нь хараад л болох нь. Мэдээж манайд жижиг тэрэгтэй болгон таксинд явах нь холгүй байдаг болохоор жижиг тэрэг бүрт энэ арга хэмжээг хэрэгжүүлбэл ямар вэ гэж.
Энэ тохиодолд машины хажуу бөөрөн дэх харьцангуй томоор бичиж наасан дугаарыг гэрчүүд харахад илүү хялбар байх болов уу. Ингэвэл та ч гэсэн таксинд хэн нэгнийг суулгачихаад дугаарыг нь харах гэж араас нь өнгийхийн оронд хажуугаас нь хараад л болох нь. Мэдээж манайд жижиг тэрэгтэй болгон таксинд явах нь холгүй байдаг болохоор жижиг тэрэг бүрт энэ арга хэмжээг хэрэгжүүлбэл ямар вэ гэж.
Цагдааг өмөөрөхүй...

Цагдааг юунд ингэтлээ үзэн ядна вэ гэж заримдаа хүнээс асуумаар болох юм. Хэрвээ та өнгөрсөн 7 сарын 1-ний үймээнээр ТВ-ээр гарч байсан зарим нэг бичлэгийг үзсэн бол нүд халтирмаар... Улангассан хэдэн залуус өмссөн хувцаснаасаа өөр юу ч үгүй хэдэн цагдаа нарыг хайр найргүй чулуугаар нүдэж байх юм. Бүр замын хажуугийн хашлага аваад газар унасан цагдааг "жадлаж" байгаа харагдана. Энэ ямар их үзэн ядалт вэ?!
7 сарын 1-нд хэн хожсон бэ?
Нэг.МАХН
Намынхаа байрыг шатаалгуулж, дотор нь байсан хамаг л эд хогшил, бичиг баримтаа шатаалгахыг нь шатаалгаж, тонуулахыг нь тонуулсан энэ нам лав хожоогүй гэж би боддог. Зарим хүмүүс 7 сарын 1-нийг МАХН-ын дэглэсэн жүжиг гэж харддаг. Би л хувьдаа тус намыг ийм өндөр өртөгтэй, нарийн төлөвлөсөн жүжиг тавьсан гэдэгт итгэдэггүй.
Хоёр.АН
2004 оноос 2008 оны сонгууль хүртэл МАХН-ын "сурлагын дэвтэр" муу дүнгээр дүүрэн байхад АН-ын рейтинг хамаагүй өндөр байсан ч 7 сарын 1-ны үйл явдал болон түүний дараа ар араасаа өрнөсөн үйл явдлуудаас болж тус нам олон дэмжигчээ алдсан гэж би боддог.
7 сарын 1
Есдүгээр сарын нэгэн
Есдүгээр сарын нэгэн
Есдүгээр сарын нэгэн
Ер бусын өдөр
Хуанлийн хуудасны
Хамгийн анхны өдөр
Яагаад гэвэл
Ямар ч болов
Хөдөө хотын
Хөөрхөн багачууд
Энэ өглөө
Эртлэн босоод
Дэвтэр номоо
Дэлгэн аваад
Боов талхаа
Боож аваад
Анхны хичээлд
Амжин орох гэж
Цүнхээ бариад
Сургуулиа зорьдог.
Нэг ийм шүлгийг бага ангид байхдаа цээжилж байсан санагдана. Харин 7 сарын 1-ний үйл явдлаас хойш энэ шүлэг миний санаанд ингэж орж ирээд байдаг боллоо.
Бидэнд юу дутагдаж байна вэ?!

"Намайг хатгаагүй могой мянга насалсан ч яахав" гэж үг байдаг. Яг биднийг оноод хэлчихсэн байгаа биз. Монголчууд бид гэрийнх нь хаалганы үүдэнд нэг нь нэгнийгээ алж байхад юу ч болоогүй юм шиг сууж чадах улс.
Би үхлээс үхтлээ айдаг

Дурсамж дүүрэн хүүхэд нас, гал халуун залуу нас, хайртай хань, үр хүүхэд, хамаатан садан, найз нөхөд, хуруу хумсаа хугалан байж босгосон амьдрал, нэр хүнд, байр суурь, дуртай кино, дуу хөгжим, хоол унд, амтат дарс, унтлагын өрөө, төрсөн өдрийн баяр, цас, бороо, мандах нар, хотын чимээ, малын бууц, баяр, гуниг, ганцаардал, мөрөөдөл... энэ бүгдийг орхиод явна.
Танилтай хүн талын чинээ...
-Баянголын шүүхэд таних хүн байна уу?
-Баянзүрхийн газрын албанд таних хүн байна уу?
-Замын цагдаад таних хүн байна уу?
-Боловсролын яаманд таних хүн байна уу?
-...-р сургуульд таних хүн байна уу?
-Гаальд таних хүн байна уу?
Рок, поп, хип хоп vs нийтийн дуу
Одоогоос жилийн өмнө Гүрбазарын тогтолтыг үзэж суухад энэхүү бодол надад төрсөн юм. Монголчууд бид дуунд дуртай түүгээрээ ч бахархдаг ард түмэн. Магадгүй манай гариг дээрх хамгийн дуунд дуртай ард түмэн байж мэднэ. Наад захын жишээ нь угаасаа ядуурч ядаж байгаа бид байдаг мөнгөөрөө Жавхлангийн тоглолтыг үзээд гарахад бэлэн байдаг. Нөгөө талаас гудамжинд явж байгаа хүнээс -Хэдэн дуу мэдэх вэ? гэж асуувал хариу нь тэр хүний мэддэг англи үгнээс хол давах явдал зөндөө байх болов уу. Ингээд бодохоор бид дуунд дуртай ард түмэн.
Subscribe to:
Posts (Atom)